Нийслэлд авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хэрэгжиж байна. Өнөөдөр буюу наймдугаар сарын 17-ны өдөр сондгой тоогоор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно. Тодруулбал, улсын дугаарын сүүлийн орон 1, 3, 5, 7, 9 гэсэн сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл өнөөдөр замын хөдөлгөөнд оролцох боломжтой. Харин тэгш тоогоор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл наймдугаар сарын 18-нд хөдөлгөөнд оролцоно. Зохицуулалтын хуваарийг танилцуулбал:
- Сондгой дугаар: 8-р сарын 15, 17, 19, 21, 23, 25, 27, 29, 31, 9-р сарын 3, 5, 7, 9, 11
- Тэгш дугаар: 8-р сарын 16, 18, 20, 22, 24, 26, 28, 30, 9-р сарын 2, 4, 6, 8, 10, 12
Улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт 07:00-21:00 цагийн хооронд хэрэгжинэ. Мөн энэхүү зохицуулалт нь бүсчлэл харгалзахгүйгээр нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд үйлчилж байгаа юм.