нийгэм

СОР17 хурлын үеэр Нарантуул, Дүнжингарав худалдааны төвийн уулзварыг хаана

Таны сэтгэгдэл

Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэсний байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу СОР17-г наймдугаар сарын 17-ноос наймдугаар сарын 28-ны хооронд Улаанбаатар хотод зохион байгуулна. Хурлын үеэр Нарны зам Өгөөмөр захын зүүн урд уулзвараас Нарантуул олон улсын худалдааны төвийн баруун урд уулзвар, Нарантуул олон улсын худалдааны төвийн баруун урд уулзвараас Дүнжингарав худалдааны төвийн баруун урд уулзвар, Дүнжингарав худалдааны төвийн баруун урд уулзвараас Зүүн жанжны уулзвар хүртэлх авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг дээрх хугацаанд хязгаарлана.

Монгол Улсад болох уг хурал Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болох учир Нарантуул, Дүнжингаравын замын уулзварыг ирэх даваа гарагаас эхлэн 12 хоногийн турш хаана.

15
А. Номин-Эрдэнэ

Сайн байна уу? Намайг А. Номин-Эрдэнэ гэдэг. Миний хувьд сэтгүүл зүй бол зүгээр нэг мэдээ дамжуулах ажил биш, харин хөшигний ард нуугдсан үнэнийг ил гаргах хариуцлагатай аялал юм. Би нийгэмд болж буй үйл явдлуудын зөвхөн гадаргууг биш, гүн рүү нь өнгийж, баримт бүрийн ардах 'яагаад' гэдэг асуултад хариулт хайхыг эрмэлздэг. Орчин үеийн хурдацтай ертөнцөд танд хамгийн үнэн зөв, шүүлтүүргүй мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх нь миний зорилго. Хамтдаа бодит байдалтай нүүр тулцгаая.

425 нийтлэл

Сэтгэгдэл бичих