Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг хоёр үе шаттайгаар зохион байгуулахаар болсон. Нэгдүгээр шатны бүртгэл 2026 оны наймдугаар сарын 10-ны өдрөөс 2026 оны наймдугаар сарын 23-ны өдрийг дуустал E-Mongolia платформоор дамжуулан явагдана. 

Иргэд хүүхдээ цэцэрлэгт хамруулах үйлчилгээг авахдаа:

• Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх,

• Таны хүүхэд өнгөрсөн жил цэцэрлэгт хамрагдсан бол тухайн цэцэрлэгтээ “Үргэлжлүүлж явах” эсэх сонголтыг хийх,

• Шилжилт хөдөлгөөн хийх бол 2026 оны наймдугаар сарын 07-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байхыг анхаарна уу.