2026 оны эхний долоон сарын дүнгээр Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 19.4 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 5.1 тэрбум ам.доллар буюу 36.1 хувиар өссөн гэж Гаалийн Ерөнхий Газар(ГЕГ)-аас мэдээлэв.
Мөн экспортын дүн импортын дүнгээс 5 тэрбум ам.доллароор давж, гадаад худалдааны баланс эерэг гарчээ.

Монгол Улс энэ оны долоодугаар сарын байдлаар экспортод 12.2 тэрбум ам долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 57.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Харин 3.1 тонн алт экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 34 хувиар, 10.9 мянган тонн малын мах, дайвар бүтээгдэхүүн экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 17.9 хувиар тус тус буурчээ.

