АНЭУ-ын нийслэл Абу Даби хотноо болж буй Жюү Жицүгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн +70 кг жинд барилдсан Thunder BJJ Academy, шигшээ багийн тамирчин Б.Хулан алтан медаль хүртэж, дэлхийн аварга боллоо.

Энэ түүхэн ялалт нь монгол тамирчдын хувьд JJIF холбооны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүртэж буй анхны алтан медаль юм.