Эдийн засаг

“Эрдэнэс Тавантолгой” ХК 460.8 мянган тонн нүүрс биржээр арилжаалав

Таны сэтгэгдэл

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2026 оны долдугаар сарын 27-31-ний өдрүүдэд Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан 11 удаагийн амжилттай арилжаагаар 460.8 мянган тонн нүүрсийг нийт 48.7 сая ам.долларын үнийн дүнтэйгээр БНХАУ-ын Ганцмод болон Мандал боомт хүргэх нөхцөлөөр амжилттай арилжааллаа. Үүнд:

  • 1/3 коксжих нүүрс – 32.0 мянган тонныг 2.88 сая ам.доллароор арилжаалж үнэ $72.6⟶$90.1 ам.доллар буюу 24.1% өссөн.
  • Баяжуулсан сул коксжих нүүрс – 64.0 мянган тонныг 8.67 сая ам.доллароор арилжаалж үнэ $122.9⟶$135.4 ам.доллар буюу 10.2% өссөн.
  • 1/3 коксжих нүүрс 32.0 мянган тонныг 3.79 сая ам.доллароор арилжаалж үнэ $87.5⟶$118.5 ам.доллар буюу.4% өссөн.
  • Баяжуулсан коксжих чанаргүй нүүрс – 64.0 мянган тонныг 4.37 сая ам.доллароор арилжаалж үнэ $63.5⟶$68.3 ам.доллар буюу 7.6% өссөн.
  • 1/3 коксжих нүүрс – 32.0 мянган тонныг 4.66 сая ам.доллароор арилжаалж үнэ $127.7⟶$145.7 ам.доллар буюу 14.1% өссөн.
  • Баяжуулсан сул коксжих нүүрс – 64.0 мянган тонныг 8.67 сая ам.доллароор арилжаалж үнэ $122.9⟶$135.4 ам.доллар буюу 10.2% өссөн.
  • Эрчим хүчний нүүрс – 64.0 мянган тонныг 4.31 сая ам.доллароор арилжаалж үнэ $63.5⟶$67.4 ам.доллар буюу 6.1% өссөн.
  • 1/3 коксжих нүүрс – 32.0 мянган тонныг 2.79 сая ам.доллароор арилжаалж үнэ $72.6⟶$87 ам.доллар буюу 20.0% өссөн.
  • Баяжуулсан коксжих чанаргүй нүүрс – 32.0 мянган тонныг 2.23 сая ам.доллароор арилжаалж үнэ $64.6⟶$69.7 ам.доллар буюу 7.9% өссөн.
  • Баяжуулсан сул коксжих нүүрс – 32.0 мянган тонныг 4.35 сая ам.доллароор арилжаалж үнэ $124.9⟶$135.9 ам.доллар буюу 8.8% өссөн.
  • Дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс – 12.8 мянган тонныг 2.00 сая ам.доллароор арилжаалж үнэ $136.9⟶$155.9 ам.доллар буюу 13.9% өссөн.
  • 2026 оны долдугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийт 195 удаагийн арилжаагаар 940.4 сая ам.долларын үнийн дүн бүхий 10.65 сая тонн нүүрс арилжлаа.
11
А. Номин-Эрдэнэ

Сайн байна уу? Намайг А. Номин-Эрдэнэ гэдэг. Миний хувьд сэтгүүл зүй бол зүгээр нэг мэдээ дамжуулах ажил биш, харин хөшигний ард нуугдсан үнэнийг ил гаргах хариуцлагатай аялал юм. Би нийгэмд болж буй үйл явдлуудын зөвхөн гадаргууг биш, гүн рүү нь өнгийж, баримт бүрийн ардах 'яагаад' гэдэг асуултад хариулт хайхыг эрмэлздэг. Орчин үеийн хурдацтай ертөнцөд танд хамгийн үнэн зөв, шүүлтүүргүй мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх нь миний зорилго. Хамтдаа бодит байдалтай нүүр тулцгаая.

403 нийтлэл

Сэтгэгдэл бичих