нийгэм

Төрийн соёрхолт Д.Болд: Амласан ёсоороо ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ барьж бэлэглэх албан бичгээ өглөө

Таны сэтгэгдэл

Төрийн соёрхолт, “Камертон” хамтлагийн ахлагч, дуучин, продюсер Доржсүрэнгийн Болд хувийн зардлаараа цэцэрлэг барьж, нийслэлд хүлээлгэн өгөхөөр болсноо цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд мэдээлсэн билээ.

Тэрбээр “Урлагийн салбарт “Камертон” хамтлагтайгаа 31 жил, харин өөрийн бие даасан соло уран бүтээлээ хийгээд 21 жил болж байна. Энэ хугацаанд та бүхнийхээ хайр хүндэтгэлийг тайзан дээрээс дуу хуураараа дамжуулан авдаг байсан бол энэ удаад бидний ирээдүй болсон хүүхэд багачууддаа зориулан өөрийн зүгээс цэцэрлэг барьж, хотдоо бэлэглэхээр шийдлээ” гэсэн юм.

Тэгвэл Д.Болд “Амласан ёсоороо Улаанбаатар нийслэл хотдоо ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ барьж, бэлэг болгох ажлаа албан бичгээр, ном журмынх нь дагуу Нийслэл Хотын Засаг даргын тамгын газарт өөрийн биеэр ирж бичиг хэрэгт нь хүлээлгэн өглөө. Удахгүй надад уулзах цаг өгөх байх аа” хэмээн өөрийн цахим хуудастаа нийтэлжээ.

Түүний энэхүү санаачлагад маш олон иргэд талархаж буйгаа илэрхийлсээр байгаа аж.

49
А. Номин-Эрдэнэ

Сайн байна уу? Намайг А. Номин-Эрдэнэ гэдэг. Миний хувьд сэтгүүл зүй бол зүгээр нэг мэдээ дамжуулах ажил биш, харин хөшигний ард нуугдсан үнэнийг ил гаргах хариуцлагатай аялал юм. Би нийгэмд болж буй үйл явдлуудын зөвхөн гадаргууг биш, гүн рүү нь өнгийж, баримт бүрийн ардах 'яагаад' гэдэг асуултад хариулт хайхыг эрмэлздэг. Орчин үеийн хурдацтай ертөнцөд танд хамгийн үнэн зөв, шүүлтүүргүй мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх нь миний зорилго. Хамтдаа бодит байдалтай нүүр тулцгаая.

345 нийтлэл

Сэтгэгдэл бичих