энтертаймент

Монгол, солонгосын уран бүтээлчдийн хамтарсан тоглолт өнөөдөр тусгаар тогтнолын талбайд үнэ төлбөргүй болно

Таны сэтгэгдэл

 

Монгол, Солонгос хоёр улсын найрамдалт харилцааны хүрээнд, “Korea Street Hip Hop Association” байгууллагаас санаачлан Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн дэмжлэгтэйгээр хоёр улсын орчин үеийн болон ардын урлагийн уран бүтээлчдийн хамтарсан тоглолтыг 2026 оны 06 сарын 19-ны баасан гарагт буюу өнөөдөр 18:00 цагт Тусгаар тогтнолын талбайд үнэ төлбөргүй зохион байгуулах гэж байна.

Хоёр улсын соёл, урлагийг иргэд, жуулчдад сурталчлан таниулах зорилготой хамтарсан тоглолтод Монгол Улсаас монгол поп опера “Увертюра” хамтлаг, СТА П.Идэржавхлан, СТА Н.Ундрал, СТА Г.Батсүх, СТА Х.Эрдэнэцэцэг, СТА Д.Сүхбаатар, Э.Энхзул, А.Долгорсүрэн нар оролцох бол Солонгос Улсаас монголчуудын сайн танил “PSY” буюу Ганнам стайлын нэрэмжит уралдааны ялагч, дуунуудыг нь албан ёсны эрхтэйгээр дуулдаг “ZSY”, бүжигчин “HIPGUK”, кпоп охидын хамтлаг “LUMIEL”, бөөгийн бүжигчин “BONGWHANG SEONNYEO” нар ирж оролцоно.

Монгол, Солонгосын алдартай уран бүтээлчдийн гайхамшигт дуу, хөгжмийг иргэдэд үнэ төлбөргүй үзүүлэх, мэдрүүлэх тус тоглолтод та бүхнийг өнөөдөр 18:00 цагт хүрэлцэн ирэхийг урьж байна.

28
А. Номин-Эрдэнэ

Сайн байна уу? Намайг А. Номин-Эрдэнэ гэдэг. Миний хувьд сэтгүүл зүй бол зүгээр нэг мэдээ дамжуулах ажил биш, харин хөшигний ард нуугдсан үнэнийг ил гаргах хариуцлагатай аялал юм. Би нийгэмд болж буй үйл явдлуудын зөвхөн гадаргууг биш, гүн рүү нь өнгийж, баримт бүрийн ардах 'яагаад' гэдэг асуултад хариулт хайхыг эрмэлздэг. Орчин үеийн хурдацтай ертөнцөд танд хамгийн үнэн зөв, шүүлтүүргүй мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх нь миний зорилго. Хамтдаа бодит байдалтай нүүр тулцгаая.

341 нийтлэл

Сэтгэгдэл бичих