Хоёр улсын соёл, урлагийг иргэд, жуулчдад сурталчлан таниулах зорилготой хамтарсан тоглолтод Монгол Улсаас монгол поп опера “Увертюра” хамтлаг, СТА П.Идэржавхлан, СТА Н.Ундрал, СТА Г.Батсүх, СТА Х.Эрдэнэцэцэг, Д.Сүхбаатар, Э.Энхзул, А.Долгорсүрэн нар оролцох бол Солонгос Улсаас монголчуудын сайн танил “PSY” буюу Ганнам стайлын нэрэмжит уралдааны ялагч “ZSY”, бүжигчин “HIPGUK”, кпоп охидын хамтлаг “LUMIEL”, бөөгийн бүжигчин “BONGWHANG SEONNYEO” нар ирж оролцоно.

Монгол, Солонгосын алдартай уран бүтээлчдийн гайхамшигт дуу, хөгжмийг иргэдэд үнэ төлбөргүй үзүүлэх, мэдрүүлэх тус тоглолтод та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.