“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1,072 ширхэг хувьцааны ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлж эхэлжээ.
Тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр 2026 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөрт багтаан ногдол ашиг олгох болсныг өмнө нь мэдээлсэн.
Нэгж хувьцаанд 65.55 төгрөг хуваарилснаар 1,072 ширхэг хувьцаа эзэмшдэг иргэнд татварын өмнөх дүнгээр 70,270, татвар суутгаснаар 63,000 төгрөг олгогдох юм.