улс төр

Г.Занданшатар: Би улс төрийн эрх ашгаа хойш тавьж, улс орныхоо эрх ашгийг тэргүүнд тавьж байна

Таны сэтгэгдэл

Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр /2026.03.27/ чөлөөлөгдөх хүсэлтээ МАН-ын Удирдах зөвлөлд гаргасныг хүлээн авсан. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралд өнөөдөр 19.30 цагийн үед эхэлж, Ерөнхий сайдын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэж дуусч, Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарыг өөрийн хүсэлтийн дагуу үүрэгт ажлаас нь чөлөөллөө.

УИХ-ын гишүүд асуулт асууж дууссаны дараа Ерөнхий сайд Г.Занданшатар индэр дээрээс “Энэхүү улс төржилтийн гацаанаас гаргах нь миний үүрэг хэмээн ухамсарлан, эх орон, ард түмнийхээ эрх ашгийг нэн тэргүүнд тавьж байна” хэмээн ярилаа.

Үргэлжлүүлэн Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарын өөрийнх нь хүсэлтийг үндэслэн үүрэгт ажлаас чөлөөлөхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад 73 гишүүн оролцож 53 нь дэмжлээ. Ийнхүү Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарыг өөрийнх нь хүсэлтийн дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлж байна. Шинэ Ерөнхий сайдыг томилох хүртэл тэрбээр үүрэг гүйцэтгэгчээр ажиллах юм байна.

Эрхэм хүндэт УИХ-ын дарга аа,

УИХ, Засгийн газрын гишүүд ээ,

Монголын ард иргэд ээ,

Та бүхэндээ улс орны хувьд сорилтбэрхшээл дүүрэн нэгэн үдшийн мэндийг хүргэе.

Монголчууд бид цахилгаан эрчим хүчнийхүндхэн хязгаарлалттүлш шатахууны хомсдолсанаанд оромгүй хүнд сорилтуудтай нүүр тулсан ч, Монгол төрМонголын ард түмэн хамтын хүчээр энэ бүх бэрхшээлийн ард бат зогсождаван туулж чадсанд би гүнээ талархаж байна.

Нар ташижүдэш орой болсон энэ мөчид төрийн жолоог барилцаж буй та бид ингээд яаралтай цуглаж байгаа нь улс орны байдал энгийн горимоос гажижулаан шугам давснытод дохио юм.

Дэлхийн дэг журам ганхажгеополитикийн хурцадмал мөргөлдөөнхямралын ирмэгт тулсан амаргүй цаг үетэй бид нүүр туллаа.

Бид дотооддоо талцах бишдэлхийншуурганд хамтдаа сөрөн зогсох цаг ирсэнГэтэл өнөөдөр улс төрийн талцал хэтэрчтөрийн шийдвэр гаргалт саарчүүний хүндачаа ард иргэдийн амьдрал дээр шууд бууж байнаМонголд ёс зүйгүй бол итгэл үгүйитгэлүгүй бол засаглал үгүй билээИтгэл алдарсангазар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй.

Өнөөдөр эрх мэдлийн шунал хүсэл хяналтгүй болжнамын хуваагдал төрийнхямрал болжцаашлаад дэлхийн шившиг болжбайнаХаяа нь хагархай айл шиг ёс зүйн хэмхэмжээнээс давж төрулс үндэстнээшившиглэх мөр үлдээжулстөрчид хязгааргүйих мөнгөөр Засаг төрөөр тоглодог жишигтогтлооҮүнд би гүнээ харамсаж байнаБид ёсзүйн уналтыг зогсоохгүй бол энэ улс төр өөрөөард түмний эсрэг систем болж хувирна.

Эрхэм нөхөд өө,

Есөн сарын өмнө Та бүхний итгэлард түмний захиалгаар Монгол Улсын Ерөнхий сайдын хариуцлагатай албыг хүлээн авахдаа би нэг зүйлийг тодорхой хэлж байсан.

Хямралыг ард иргэдэд үүрүүлэхгүйтөрөөрөө бүсээ чангална” гэж.

Өнөөдөр би Та бүхний өмнө энэ амлалтад хүрэхийн төлөө хийсэн ажлаа тайлагнажхамтдаа туулсан замаа дүгнэн зогсож байна.

Манай Засгийн газар эдийн засгаа хямралаас сэргэлт рүү шилжүүлжбодит өөрчлөлтийг авчирч чадлаа.

Биднийг Засгийн газрыг хүлээн авах үед нүүрсний үнэ унасанэкспорт хумигдсанвалютын нөөц багассанинфляц өссөнэдийнзасгийн өсөлт 2.6 хувь хүртэл саарсан байсныгТа бүхэн санаж байгаа.

Хэрэв бид цаг алдалгүй шийдвэр гаргаагүйбол инфляц 15 хувь хүрчтөгрөгийн ханш 4000 давж сулрахтөлбөрийн тэнцэл 1 тэрбумам.долларын алдагдалд хүрэх бодит эрсдэлнүүрлэж байсан.

Гэвч бид зайлшгүй сонголт хийсэнАрд түмний халаасыг тэмтрэх биш — төр өөрөө бүсээ чангалсан.

Бид 2025 онд түүхэндээ анх удаа төсвийн зарлагыг 2.2 их наяд төгрөгөөр танаж, “хэмнэлтийн тодотгол” хийсэн.

Үр дүнд нь:

Нүүрсний экспорт 90 сая тоннд хүрчнийт экспорт 15.8 тэрбум ам.долларт хүрлээНоолуурын экспорт 4.7 дахинмахны экспорт25.7 хувиар өслөө.

Эдийн засгийн өсөлт 2.6%-аас 6.8% болж нэмэгдлээ.

Инфляц 8.3%-аас 6.5% болж буурлаа.

Төлбөрийн тэнцэл 600 саяам.долларын алдагдалтай байсан бол 1 тэрбумам.долларын ашигт боллоо.  

Валютын нөөц түүхэн дээд хэмжээбуюу 7 тэрбум ам.долларт хүрч, 2.1 тэрбумам.доллараар нэмэгдлээ.  

Энэ бол зөвхөн тоо биш — энэ бол зөвбодлогын үр дүн юм.

Эрхэм гишүүд ээ,

Манай Засгийн газар том төрөөс чадварлагтөр рүү шилжих эхлэлийг тавьжхариуцлагыншинэ соёлыг бий болголоо.

Яамдын бүтцийг 81 нэгжээр

Агентлагийн удирдлагыг 54-өөр

29 зөвлөлхороог татан буулгаж

Төрийн өмчит компаниудынудирдлагыг 200-аар бууруулж

55 төрлийн зөвшөөрлийг хүчингүйболгож

Хилгаалийн шат дамжлагыг 40 хувиарцөөллөө

Мөн төрийн царцсан өмчийг эдийн засгийнэргэлтэд оруулжиргэдэд буцаан ашиглуулахшийдвэрүүдийг хэрэгжүүллээ.

Төр булаагч биш — чөлөөлөгч байх ёстой” гэдгийг бид бодитоор хэрэгжүүлсэн.

Эрдэнэс Тавантолгой”-д онцгой дэглэмтогтоожердөө хоёр сарын дотор олборлолтборлуулалтыг 1.6 дахин өсгөсөн.

Өнөөдөр нүүрсний экспорт огцом нэмэгдэжбиржийн арилжаа хэд дахин өссөн байна.

Тоо худал хэлдэггүй.

Төр зөв үедзөв оролцвол үр ашиг бийболдог гэдгийг энэ харууллаа.

Манай Засгийн газар нийгмийн аюулгүйбайдлыг хангах хүрээнд хар тамхины гэмтхэрэгтэй тэмцэх тусгай мэргэшсэн албыгбайгууллаа.

Мөн Үндэсний баялгийн сангийн хуулийг тууштай хэрэгжүүлж, “Баялагтаа эзэн Монгол” зорилтыг үгээр биш үр дүнгээр хэрэгжүүлжэхэллээ.

Төгрөг нуурТөмөртэйн овоо зэрэг стратегийн ордуудыг төрд буцаан авчөгөөжийгнь ард түмэнд хүртээх ажлыг эхлүүллээ.

Оюут” шинэ ордоос 357 сая тонн зэсийн нөөц илэрснээр Эрдэнэт үйлдвэр ирэх зуунжил тогтвортой ажиллах бат бөх суурьтавигдлаа.

Эрдэнэт бол ширгэсэн үнээ биш — зуун дамнах баялгийн булаг гэдгээ дахин нотоллоо.

Төрийн өмчит салбартЭрдэнэс Монгол нэгдэл 12.8 их наяд төгрөгийн орлого, 4.5 ихнаяд төгрөгийн ашиг, 4.0 их наяд төгрөгийнтатвар төвлөрүүллээ.

Энэ бол төр зөв удирдвал баялаг бүтээж чаддаг гэдгийн бодит нотолгоо юм.

 

Эрхэм гишүүд ээ,

 

Мөн “БАЯЛАГТАА ЭЗЭН МОНГОЛ” үндэсний зорилтыг хэрэгжүүлэх БОДИТ АЛХАМ-ыг эхлүүлсэн.

Бид баялгийн бодлогыг үгнээс бодит ажилболгосон.

Хамгийн тод жишээ нь Бортээг.

Алдагдах эрсдэлд байсан Бортээгийн ордыгбид ил тоднээлттэйөрсөлдөөнт зарчмаар эдийн засгийн эргэлтэд оруулах шинэ замдорууллаа.

Монголын өгөөжийг 51 хувиас бууруулахгүйзарчмыг баримталжолон улсын нээлттэйсонгон шалгаруулалтыг анх удаа хэрэгжүүлсэн.

Өнгөрсөн есөн сарын хугацаанд бид баялгийн бодлогыг үгнээс бодит ажил болголоо.

Өнөөдөр Бортээгийн ордод хөрөнгө оруулахаар 7 компани хүсэлтээ ирүүлж, 500 саяас 1 тэрбум ам.долларын урьдчилгаатөлбөрийн санал ирүүлээд байна.

Энэ нь нэг зүйлийг тод харуулж байна.

Монголын баялаг үнэгүй биш — дэлхийд үнэлэгддэг.

Түүнчлэн олон жилийн турш яригдаж буйОюу толгойн ордоос монголын ард түмнийхүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэхэд манайЗасгийн Газар хатуу байр суурь баримталлаа.

ТухайлбалМонголын ард түмний хүртэх үр өгөөж өнөөдөр 27 хувь байгааг 60-аас доошгүйхувь болгон нэмэгдүүлэхногдол ашгийг 2026 оноос эхлүүлэхЗээлийн хүүг 5–6% болгонбууруулахМенежментийн төлбөрийг дор хаяж50 хувиар бууруулах зэрэг 5 үндсэн хатуушаардлагыг тавилаа.  

Бид нэг зүйлийг тодорхой хэлсэнБаялгийндийлэнх өгөөж Монголын ард түмэнд очихёстой.

Хэлэлцээр ид үргэлжилж байнаГэхдээбидний зарчим өөрчлөгдөх учиргүй.

Мөн Манай Засгийн газар Үндэснийбаялгийн бодлого — тогтолцооны өөрчлөлтбодитоор хэрэгжүүллээ.

Тухайлбалстратегийн ордуудын төрийнэзэмшлийн хувьөгөөжийг тодорхой болгоххэлэлцээг эрчимжүүлжхувийн хэвшилтөрард түмэн бүгд хожих зарчимд тулгуурласаншинэ загварыг эхлүүллээ.

Томоохон ордууд дээр үйл ажиллагааявуулж буй компаниудтай хийсэн хэлэлцээнийүр дүнд баялгийн өгөөжийн доод хэмжээг 60 хувиас бууруулахгүй байх зарчимд хүрлээ.

Өгөөж буурсан тохиолдолд нөхөн төлөхмеханизмыг бий болголоо.

Бид стратегийн ордыг өмчлөх тухай бишхарин баялгийн өгөөжийг ард түмэнд хамгийнөндөр хэмжээнд хүргэх тухай бодлогыгхэрэгжүүлж байна.

Өөрөөр хэлбэлтөрийн шууд эзэмшлийгилүү үр ашигтайил тодзах зээлтэй уялдсанашигт малтмалын төлбөрөгөөжийн шинэтогтолцоогоор орлуулах шийдлийгболовсрууллаа.

Энэ бол: “Баялаг → Төсөв → Иргэн” гэсэншинэ тогтолцооны эхлэл юм.

Манай Засгийн газар эдийн засгийнсэргэлтийг иргэдийн амьдралайл өрхийнхаалгаар оруулахын тулд хичээн ажиллалаа.  Зарим үр дүнгээс товч дурдвал,

Өрхийн бодит орлого 5% өсөжаялалжуулчлалын тоо 847 мянган болж, 728 саяам.долларын орлого оллоо.  

Эрүүл мэндийн салбартэр дундааөдөрт 600 байсан Улаан бурхан өвчныхалдварын эсрэг дархлаажуулалтыг 95%-д хүргэжөвчлөлийг бүрэн зогсоосон.  

Энэ бол тоон үзүүлэлт биш — Энэ болаврагдсан амьхамгаалагдсан ирээдүйМонголхүний амьдралын чанарын өөрчлөлт юм.

Мөн хөдөө орон нутагт хавдрын оношилгооэмчилгээний үйлчилгээ ойртожЭрчим хүчнийсалбарыг өндөржүүлсэн бэлэн байдалдшилжүүлсэн.

 

Эрхэм гишүүд ээард иргэд ээ,

Өнгөрсөн есөн сарын хугацаанд манай Засгийн газар дараах таван суурь үр дүнд хүрлээ:

Эдийн засгийг хямралаас гаргаж, 6.8% хүргэлээ.

Данхар төрийг цэгцлэх шинэчлэлийгэхлүүллээ

Баялгийн бодлогын шинэ стандарттогтоолоо

Хөрөнгө оруулалтын орчныг сэргээлээ

Иргэдийн амьдралд мэдрэгдэхөөрчлөлтийг авчирлаа.

Бид системийн өөрчлөлтийн суурийгтавьсанХарин түүнийг гүнзгийрүүлэх ажилцаашид тууштай үргэлжлэх ёстой.

 

Эрхэм гишүүд ээард иргэд ээ,

Бид эдийн засгийн хямралыг давсанБидард түмнийхээ итгэлийг сэргээсэнБид шинэболомжийн үүдийг нээсэн.

Бид бүхнийг амжуулж чадаагүй байж болноГэхдээ бид нэг зүйлд үнэнч байсан.

Энэ бол Монгол Улсын эрх ашигАрдтүмний итгэлӨгсөн тангараг.

Энэ бол төгсгөл бишЭнэ бол шинэ эхлэл.

Монголын баялаг Монгол хүндээ үйлчлэхёстой.

Монголын төр иргэндээ үйлчлэх ёстой.

Есөн сарын өмнө өгсөн амлалтаа биөнөөдөр Та бүхний өмнө тайлагнаж байна.

Хийх ажил их байнаХүрэх зорилго өндөрбайнаГэхдээ бид нэг зүйлийг нотолсонМонгол Улс зөв бодлогоор урагшилж чадна.

 

Эрхэм гишүүд ээ,

Би ажлаа хийсэнГэхдээ нададбидэнд энэтоо баримтаас илүү Монгол төрийн системөөрөө чухал байнаБид энэ хямарч гажуудсантөрийн бүхнийг цэгцлэхийн тулд ‘цэгцрэх хөдөлгөөн’-ийг эхлүүлсэнЭнэ бол нэг хүний бишМонгол төрийг шинэ шатанд гаргах түүхэн оролдлого байсан юмТөр нь иргэнээсээ холдсонавлигад идэгдсэншийдвэр гаргаж чаддаггүй энэ тогтолцоог халах нь бидний туйлын зорилго байлаа.

Гэвч өнөөдөр албан тушаалэрх мэдлийнялалт ард түмний амьдралыг сайжруулахгүйбайнаЯлагдалталцал хуваагдалпарламентын гацаа улс орны чухалшийдвэрүүдийг зогсоожгадаад дайны халуунцэгээс дутахааргүйгээр нэрвэгдүүлж эхэллээУлс төрийн институцүүдийг хуваарилалтад маргалдаж байх зуур улс орны эдийн засагдахин нурж мэдэхээр аюул ойрхон байна.

Ард түмний итгэл үнэмшлийг шударга ёс сэргээжардчиллын үнэт зүйлсийг олон түмний оролцоо бэхжүүлж байдаг гэдгийг бид огтмартаж болохгүйЭнэ бүх маргаанэнэ бүх эрх мэдлийн төлөөх улс төрөөс илүү Монгол хүний амьдрал чухалТөр нь гацажтөрийн түшээднь улстөрийн ашиг хонжооны төлөө гүтгэлэгдайралтаар нийгмийн сэтгэл зүйг гүн хямралд чирч байгаа нь ард түмний нуруунд хүнд ачаа болж байна.

Монголд хүн засагладаггүйхууль засагладаг байх ёстойЗадарсныг нь засагладагядарсныг нь хайрладаг төртэй байх ёстойИйм төр байсанодоо ч байгаацаашидч байх учиртайЭнэ бол Монгол төр.

Төр зогсохгүйбодлого тасалдахгүйМонгол Улс урагшилсаар байх ёстойБи явжболнохарин шударга үнэний төлөөх тэмцэл хэзээ ч зогсох ёсгүй.

Энэ чөдөр тушааг тасдахын тулд би өөрөөсөө эхэлж байна.

Би Ерөнхий сайдын албан тушаалаас татгалзаж байна.


Улс төрийн өрнөлүйл явдлыг дэлгэрэнгүйтайлбарлах боломж хожим олдоно гэдэгт итгэжбайна.

Албан тушаал мөнх бишхарин Монгол төр мөнх юм.

Улс төрийн тэмцлийн золиос нь ард түмэнбайх ёсгүйБидний эхлүүлсэн өөрчлөлтүнэнзөв эцэстээ заавал ялна.

Төр минь төвшиндэлхий ертөнц амгаланбайх болтугай.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс үүрд мандан бадрах болтугай

55
А. Номин-Эрдэнэ

Сайн байна уу? Намайг А. Номин-Эрдэнэ гэдэг. Миний хувьд сэтгүүл зүй бол зүгээр нэг мэдээ дамжуулах ажил биш, харин хөшигний ард нуугдсан үнэнийг ил гаргах хариуцлагатай аялал юм. Би нийгэмд болж буй үйл явдлуудын зөвхөн гадаргууг биш, гүн рүү нь өнгийж, баримт бүрийн ардах 'яагаад' гэдэг асуултад хариулт хайхыг эрмэлздэг. Орчин үеийн хурдацтай ертөнцөд танд хамгийн үнэн зөв, шүүлтүүргүй мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх нь миний зорилго. Хамтдаа бодит байдалтай нүүр тулцгаая.

311 нийтлэл

Сэтгэгдэл бичих