нийгэм

П.Хишигбаяр: “Гэрэгэ тауэр”-ын гэх асуудлаар Б.Баатар, А.Амундра, Л.Оюун-Эрдэнэ нартай уулзахад бэлэн байна

Таны сэтгэгдэл

 

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярын зүгээс “Гэрэгэ тауэр”-ын 14 давхрыг Л.Оюун-Эрдэнэ, Б.Баатар дээрэмдэж авсан” гэх агуулга бүхий мэдээллийг олон нийтэд анх дэлгэсэн.

Эл мэдээлэлтэй холбоотойгоор  гуравдугаар сарын 13-ны өдөр “Л.Оюун-Эрдэнэ “Гэрэгэ тауэр”-ын 14 давхрыг дээрэмдэхийн тулд Хишигбаяр гэх залууг хориод, эхнэрт нь давхар хэрэг үүсгэсэн. Эхнэр нь МАН-аас жагсаалтаар нэр дэвшсэн н.Нандин-Эрдэнэ гэх эмэгтэй юм билээ” гэх мэдээллийг хэлсэн юм. Тэгвэл эл хэргийн хохирогч гэх иргэн П.Хишигбаярын мэдэгдэл Newsroom сайтад нийтлэгджээ.

Тэрээр “2021 онд Л.Оюун-Эрдэнэ, Б.Баатар нарын “Херо энтертайнмент” компанид “Гэрэгэ тауэр”-ын 14 давхрыг 1 сая ам.доллароор худалдахаар тохирсон боловч нэг ч төгрөг төлөөгүй. 2024 онд Б.Баатартай уулзаж, төлбөрөө төлөхийг шаардахад “Ална шүү бацаан минь. Аятайхан байгаарай” гэж заналхийлсэн. 2025 оны нэгдүгээр сард Л.Оюун-Эрдэнэ, Х.Баатар нар надад хэрэг тохож, 19 хоног цагдан хорьж, “Гэрэгэ тауэр”-ын 14 давхрыг үнэ төлбөргүй шилжүүлж авсан. Ичсэн нүүрэндээ намайг цагдан хоригдож байхад 1.5 тэрбум төгрөгийг манай данс руу хийсэн байсан. “Хонгил”-оор бүрэн чирэгдэж үзлээ. Энэ асуудлаар Б.Баатар, А.Амундра, Л.Оюун-Эрдэнэ нартай уулзахад бэлэн байна” гэжээ.

22
А. Номин-Эрдэнэ

Сайн байна уу? Намайг А. Номин-Эрдэнэ гэдэг. Миний хувьд сэтгүүл зүй бол зүгээр нэг мэдээ дамжуулах ажил биш, харин хөшигний ард нуугдсан үнэнийг ил гаргах хариуцлагатай аялал юм. Би нийгэмд болж буй үйл явдлуудын зөвхөн гадаргууг биш, гүн рүү нь өнгийж, баримт бүрийн ардах 'яагаад' гэдэг асуултад хариулт хайхыг эрмэлздэг. Орчин үеийн хурдацтай ертөнцөд танд хамгийн үнэн зөв, шүүлтүүргүй мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх нь миний зорилго. Хамтдаа бодит байдалтай нүүр тулцгаая.

309 нийтлэл

Сэтгэгдэл бичих