улс төр

Б.Энхбаяр: “Бодь“-ийн тараасан авлига нь бүр 110 сая ам.доллар гэнэ үү

Таны сэтгэгдэл

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг авлига, албан тушаалын хэргээр АТГ-т шалгуулах хүсэлт гаргалаа.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Нүүрсний сонсгол 2022 оны 10-р сард валютын нөөц багасч, тухайн үед Ч.Хүрэлбаатар ЭЗХС-аар томилогдоод удаагүй байна. Засгийн газрын хуралдаан дээр ЭТТ ХХК-иас ачигдаж байгаа нүүрс нь “Бодь” группийнх л түрүүлж зарагдаад байгаа асуудлыг ухаж үзсэн. Нүүрс зарагдаад байгаа мөртлөө валютын нөөц нэмэгдэхгүй байгаа асуудлыг намын бүлгийн хуралдаанууд дээр ярьсан. ҮАБЗ-өөр нууц гэрээ хийж, тендер байхгүйгээр шууд оффтейк гэрээ хийсэн асуудлаар түр хороо байгуулах асуудлыг ярьсан. Ингээд УИХ-ын гишүүн Г.Ганболд ажлын хэсэг байгуулсан. Ингээд Б.Энхбаяр өөрөө сонсголыг ахалмаар байна. Сэлэмний чинь ир болъё гэж өөрөө илэрхийлсэн учраас энэ бүгдийн цаана авлигын асуудал байна уу гэдгийг ухаж гаргаж ирж чадах уу гэхэд чадна гэж хэлсэн.

Ингээд сонсгол дээр Бодь групптэй холбоотой асуудлыг огт дурдахгүйгээр нүүрсний сонсгол явсан. Эхэлсэн цэг нь дундаасаа өөрчлөгдөөд явчихсан учраас улс төрийн шахалт байна уу гэхэд үгүй “Төрөө бодож байна” гэх ухааны зүйл хэлээд өрөөнөөс гараад явж байсан удаатай. Ингээд өнөөдөр улс төрийн тухайн үеийн нөхцөл байдал тайлагдаж байна. Надад гэрчүүд холбогдох баримттайгаар 500 мянга, 800 мянган ам.доллар гээд нийт 1.3 сая ам.доллар авсан гэдгийг хэлсэн” гэв.

Тэгвэл ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр хариу тайлбар хийж “Нэг байсан гэрч нь дөрөв боллоо, 1.5 сая нь 1.3 сая ам.доллар боллоо, “Бодь”-ийн тараасан авлига нь бүр 110 сая ам.доллар гэнэ үү. Эрх бүхий байгууллагууд хурдтай шалгаж мухарлах ёстой” гэлээ.

56
А. Номин-Эрдэнэ

Сайн байна уу? Намайг А. Номин-Эрдэнэ гэдэг. Миний хувьд сэтгүүл зүй бол зүгээр нэг мэдээ дамжуулах ажил биш, харин хөшигний ард нуугдсан үнэнийг ил гаргах хариуцлагатай аялал юм. Би нийгэмд болж буй үйл явдлуудын зөвхөн гадаргууг биш, гүн рүү нь өнгийж, баримт бүрийн ардах 'яагаад' гэдэг асуултад хариулт хайхыг эрмэлздэг. Орчин үеийн хурдацтай ертөнцөд танд хамгийн үнэн зөв, шүүлтүүргүй мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх нь миний зорилго. Хамтдаа бодит байдалтай нүүр тулцгаая.

309 нийтлэл

Сэтгэгдэл бичих