нийгэм

Хүчингийн хэрэг үйлдсэн Монгол оюутан Э.Билгүүнд 8 жил хорих ял оноолоо

Таны сэтгэгдэл

Корнелл их сургуульд 100% тэтгэлгээр суралцаж байсан Монгол Улсын иргэн Э.Билгүүн 2024 онд оюутны байранд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн нь тогтоогдсон.

Тэрбээр 2024 оны 9-р сард Корнелл их сургуулийн эмэгтэй оюутны байранд нууцаар нэвтрэн орж, биеэ удирдах чадваргүй эмэгтэй оюутныг хүчиндсэн хэрэгт буруутгагдан шалгагдаж байлаа. Өнгөрсөн 11-р сард шүүх түүнийг нэгдүгээр зэргийн хүчингийн хэрэг, хоёрдугаар зэргийн орон байрны хулгайн гэмт хэрэгт буруутайд тооцсон юм.

Э.Билгүүнд ял оноох шүүх хурал дөнгөж сая болж, шүүх түүнд 8 жил хорих ял оноолоо. Мөн түүнд шоронгоос суллагдсаныхаа дараа 10 жилийн турш гэмт хэрэг үйлдэхгүй байх шийтгэл ногдуулсан байна.

Эх сурвалж: Cornell Daily Sun

 

Холбоотой мэдээлэл:

Корнеллийн их сургуульд сурдаг монгол оюутан хүчингийн хэрэгт буруутгагджээ

173
А. Номин-Эрдэнэ

Сайн байна уу? Намайг А. Номин-Эрдэнэ гэдэг. Миний хувьд сэтгүүл зүй бол зүгээр нэг мэдээ дамжуулах ажил биш, харин хөшигний ард нуугдсан үнэнийг ил гаргах хариуцлагатай аялал юм. Би нийгэмд болж буй үйл явдлуудын зөвхөн гадаргууг биш, гүн рүү нь өнгийж, баримт бүрийн ардах 'яагаад' гэдэг асуултад хариулт хайхыг эрмэлздэг. Орчин үеийн хурдацтай ертөнцөд танд хамгийн үнэн зөв, шүүлтүүргүй мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх нь миний зорилго. Хамтдаа бодит байдалтай нүүр тулцгаая.

284 нийтлэл

Сэтгэгдэл бичих