2025 оны “Мисс Монголиа” тэмцээний Оюунлаг мисс, Дагва овогтой Болормаа Малайз улсад зохион байгуулагдсан олон улсын “King and Queen of the Pacific 2025” тэмцээний GRAND WINNER – Тэргүүн титмийн эзэн боллоо.


Монгол Улсаа төлөөлөн оролцсон Д.Болормаа тэмцээний бүхий л үе шатанд тогтвортой, өндөр амжилт үзүүлж, Тэргүүн титэм-ээс гадна нэмэлт 4 номинацид шалгарсан нь түүний оюун ухаан, авьяас чадвар, гоо сайхан, манлайллыг олон улсын тавцанд бүрэн илтгэлээ.

Ийнхүү тэрбээр Монгол Улсынхаа нэр хүндийг дэлхийд өндөрт өргөж, бахархам амжилтын эзэн боллоо.
























Сэтгэгдэлүүд