спорт

Монголын залуу Жокейчид Морин спортын түүхийн хуудсыг шинээр эхлүүллээ

0

Монгол Улсаас анх удаа  Нийслэлийн Морин Спорт Уяачдын холбооны дэргэдэх “Хангарди жокей” клубын тамирчид БНСУ-ын Жэжү хотод зохион байгуулагдаж буй Азийн таван орны  150 гаруй тамирчид оролцож буй Олимпийн төрөл болох  Өвсөрийн Морин Спортын саадтай харайлт болон “Тэсвэр хатуужлийн тэмцээн”-ны холын зайн уралдаанд  амжилттай оролцлоо.

Тодруулбал, “Хангарди жокей” клубын дасгалжуулагч НМСУХ-ны Дэд тэргүүн  Б.Үүрцайх, Г.Мягмарцэрэн нарын удирдлага дор  саадтай харайлтын төрөлд залуу жокей Ү.Марс-Од, Э.Тэмүүлэн, холын зайн  буюу тэсвэр хатуужилийн уралдааны  30км, 60км зайд О.Энх-Очир, Э.Сүхбат нар амжилттай оролцов.

Гурван өдөр үргэлжилсэн тэмцээнд Монгол Улсаас оролцсон залуу Жокей Ү.Марс-Од ганцаарчилсан төрөлд IV байрт шалгарсан бол багийн төрөлд  Ү.Марс-Од сугалаагаар БНСУ-ын залуу жокей Ким Сү Жонтой таарч нэгдүгээрт байрт орсоноор  Монголын Морин Спортын түүхийн шинэ хуудсыг эхлүүллээ.

Тэмцээнд НМСУХ-ны Тэргүүн М.Мөнхбаясгалан,  “Хангарди Жокей” клубын Тэргүүн М.Энхболд тэргүүтэй баг хамт олон өсвөрийн залуу жокейчдоо дэмжин ажиллаж байна.

Монголын Морин спортын нэр хүндийг олон улсын тавцанд өргөж байгаа залуу жокейчид, дасгалжуулагч, баг хамт олонд өндөр амжилт хүсье.

“Очирдагинас” ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо

Өмнөх нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Хариултаа үлдээх

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Дэлгэрэнгүй спорт