улс төр

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцрохоос айсандаа Ерөнхийлөгч рүү буруугаа чиглүүлж эхлэв үү

Таны сэтгэгдэл

Сүүлийн өдрүүдэд ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ албан тушаалаасаа огцрохгүй үлдэхийн тулд юу эсийг хийж байгаа бололтой. Өөрийн холбоотой шуугианыг дарахын тулд Ерөнхийлөгчийн засаглалтай болох нь гэж найзуудаараа бичүүлээд эхэлсэн ч гэх яриа байна. 

Гэсэн хэдий ч Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 10 хоногийн өмнө буюу тавдугаар сарын 18 ны өдөр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахгүй гэдгээ албан ёсоор зарласан билээ.

Намайг Ерөнхийлөгч байх хугацаанд Үндсэн хуульд гар хүрэхгүй! Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгчөөр дахин сонгогдохын тулд үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар зүтгэж байна гэх ташаа мэдээлэл, улс төржилт олон нийтийн сүлжээнд тархаж байна. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024.11.25 нд илэрхийлсэн байр суурийг дахин сануулж байна. Нэмж тодотгоход Монгол Улсын Ерөнхийлөгчийн байр суурь хэвээрээ байгаа болно хэмээн Ерөнхийлөгч өөрийн байр сууриа илэрхийлсэн юм. 

Тэгэхээр Үндсэн хуулиараа бид 2027 онд шинэ Ерөнхийлөгчтэй болно гэсэн үг. Харин Л.Оюун-Эрдэнэ огцрохоос айсандаа Ерөнхийлөгч рүү буруугаа чиглүүлж эхэллээ. МАН-ын дийлэнх гишүүн нь улс төрийн шийдвэр гаргачихаад байхад, орлогоо нотол гэж шаардаад байхад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ аль алийг нь эс үйлдэж гүлдийж үлдэх гэж гүрийсээр 10 гаруй хоногийг ардаа үджээ.

463
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл