нийгэм

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн…

0

Өнөөдөр аргын тооллын 2018 оны еаравдугаар сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Намрын дунд цагаагчин тахиа сарын 22. Сумъяа гараг. Гөрөөсөн толгой одтой, хоёр хар мэнгэтэй улаан бар өдөр.

Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага: Нэр өнгө
Суудал:  Төмөр

Өдрийн наран 6 цаг 52 минутад мандан, 18 цаг 31 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хараал, жатхыг буцаах, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, тангарагаа буцаахад сайн.

Золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно хэмээжээ.

Ерөнхий сайдыг ӨМӨӨРЧ хэлэх ҮГ байна

Өмнөх нийтлэл

Өнөө, маргаашдаа ихэнх нутгаар өдөртөө дулаарна

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм