энтертаймент

“Bortua” брэнд 2025 оны үндэсний хувцасны чиг хандлагыг тодорхойлсон коллекц гаргалаа

Таны сэтгэгдэл
Монголын хувцас загварын хамгийн том наадам болох “Гоёл” наадмын шилдэг загварын товчоо, шилдэг залуу дизайнер болон гранпри шагналын эзэн “Bortua” брэнд нь 2014 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа өнөөг хүртэл үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэх зорилгоор үйл ажиллагаагаа өргөжүүлсээр буй.

Үндэсний хэв загвартай хувцасыг орчин үеийн, өдөр тутмын, гоёлын, тайзны, түүхэн уламжлалт зэргээр төрөл бүрийн загвартай хоршуулан хийж ирсэн тус брэнд XVII жарны Хөхөгчин модон могой жилийн Сар шинийн баярт зориулсан коллекцоо гаргалаа.

“Галт шувуу” хэмээх эл коллекц нь хоёр хэсгээс бүрджээ. Тодруулбал, эхний нь өдөр тутмын хэрэглээнд зориулсан загварууд, удаах нь цор ганц, дахин давтагдашгүй буюу limited edition загварууд аж.

“Галт шувуу” коллекцын загваруудыг эртний торгоны хээг ашиглан орчин үеийн хэв маяг бүхий  бүтээснээрээ онцлог. Тухайлбал, луу, галт шувуу, тогос, тогоруу зэрэг хүчирхэг болон хээнцэн жигүүртнүүдийг илэрхийлэн бэлгэдсэн хээнүүдийг ашиглан урлажээ.

Үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэх зүрх сэтгэлтэй хүн бүрт зориулав…

“Bortua” брэндийн албан ёсны фэйсбүүк болон инстаграм хуудсаас дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

305
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл