энтертаймент

“ХУРД” хамтлаг маргааш “МОНГОЛ” нүүдэлчин өвлийн фестивалийн тайзнаа тоглоно

Таны сэтгэгдэл

Монголын өв соёл, уламжлалыг дэлгэрүүлэх зорилготой “Монгол” нүүдэлчин өвлийн фестиваль 2025 оны 02-р сарын 16-наас 22-ны өдрүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдаж байгаа.

Фестивалийн онцлох үйл явдлын нэг болох “Хурд” хамтлагийн тоглолт маргааш бямба гарагт буюу 02-р сарын 22-ны 13:00 цагаас “Мазаалай” төв тайзнаа болно.

Монголын рок, поп урлагийн амьд домог болсон, Төрийн соёрхолт “Хурд” хамтлаг өвлийн фестивалийн сүүлийн өдрийг уран бүтээлээрээ чимж, мөсөн тайзнаа тоглож, знэ төлбөргүй тоглолтоороо үзэгчдэд мартагдашгүй дурсамж үлдээх болно.

Та бүхнийг энэхүү гайхалтай тоглолтод хүрэлцэн ирж, өвлийн фестивалийн уур амьсгалыг хамтдаа мэдрэхийг урья.

471
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл