энтертаймент

“In da house-3: Korea” кинонд тоглосон Солонгосын А зэрэглэлийн жүжигчид Монголд ирнэ

Таны сэтгэгдэл

Жүжигчин Н.Баясаа, С.Батзориг, Г.Лхагвацэрэн, У.Цогтбаяр, Р.Сүхболд нарын уран бүтээлчид хамтран  “In da house” адал явдалт, инээдмийн уран сайхны киног 2021 онд үзэгчдэд хүргэж байв. Уг киноны үйл явдал Эрүүгийн цагдаагийн хэлтсийн мөрдөгчид хууль бус гэмт бүлэглэлийн ардаас мөрдөх явцдаа өнгөлөн далдлалт хийж цуйвангийн газар ажиллуулж эхэлснээр өрнөж эхэлдэг.

Түүнчлэн эл киноны уран бүтээлчид 2022 онд найруулагч Ц.Амартүвшингийн найруулгаар “In da house: Come back” киног үргэлжлүүлэн бүтээж, олонд хүргэсэн юм.

Тэгвэл уг уран бүтээлчид “In da house-3: Korea” киног БНСУ-ийн уран бүтээлчидтэй хамтран бүтээснээ ирэх гуравдугар сарын 6-наас кинотеатруудаар үзэгчдийн хүртээл болгох гэж байна.

“In da house-3: Korea” кинонд өмнөх хоёр ангид тоглосон Монголын жүжигчдээс гадна Солонгосын А зэрэглэлийн жүжигчид болох Ги Жү Бун, Юн Жэ Мүн нарын алдартай уран бүтээлчид тоглосон юм. Эдгээр уран бүтээлчид ирэх гуравдугаар сарын 6-нд киноны нээлтийн үйл ажиллагаанд оролцохоор Монголд хүрэлцэн ирэх аж.

Түүнчлэн “In da house-3: Korea” уран бүтээлийг БНСУ-ын CGV сүлжээ кинотеатруудад гаргахаар болжээ.

222
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл