улс төр

Хуульч, өмгөөлөгч агсан Г.Батбаярын охин Б.Ариунзаяа АН-д гишүүнээр элсчээ

Таны сэтгэгдэл

Өнөөдөр 2025.01.27-ны өдөр Ардчилсан намын хуульч, өмгөөлөгч агсан Г.Батбаярын охин охин Б.Ариунзаяа нь Монгол Улсын иргэний эрхээ эдлэж өөрийн хүсэлтээр Үндсэн хуулийн 16.10, Улс төрийн намын тухай хуулийн 5.1-т заасны дагуу Ардчилсан намд гишүүнээр элсэж, тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Н. Ганибалаас намын гишүүний батлахаа гардаж авчээ.

Энэ талаар А.Ариунзаяа өөрийн үзэл бодлоо илэрхийлэхдээ, Улс төрийн намын тухай хуулийн 5.2-т “Аль нэг намд эвлэлдэн нэгдсэний төлөө болон намын гишүүний хувьд иргэнийг аливаа хэлбэрээр мөрдөн мөшгих, заналхийлэх, дарамтлах, ялгаварлан гадуурхахыг хориглоно” мөн 7.1.2 “намын болон гишүүнийхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах” үүргийг улс төрийн нам хүлээсэн байдаг.

Миний аав, Ганхүүгийн Батбаяр, Монголын ардчиллын төлөө амьдарч, шударга ёс, тэгш байдлын төлөө тууштай тэмцсэн хүн. Тэрээр сүүлчийн амьсгалаа хүртэл энэ үйл хэрэгт үнэнч байж, түүний зүрх сэтгэлээс гарсан үйлс өнөөдөр миний хөтөч болж байна.

Хэрэв таны эрх зөрчигдсөн бол—таны үг хэлэх эрх чөлөө, ажлын байрны тэгш байдал, эсвэл өөр ямар ч шударга бус асуудал байлаа ч, би таны дуу хоолойг сонсож, туслахаар энэхүү намд элсэн орж байгаа хэмээн үзэж байна. Ардчилсан ахан дүүсийн бүрэн дэмжлэгтэйгээр бид бодит өөрчлөлтийг авчрах болно гэдэгт би бүрэн итгэлтэй байна гэжээ.

313
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл