нийгэм

ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэнг АТГ-аас БАРИВЧИЛЖЭЭ

Таны сэтгэгдэл

ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн, нэхэмжлэлийн хэлтсийн дарга А.Төвшин нар эмнэлгүүдээс хахууль авч хуурамч бичиг баримт бүрдүүлж ЭМДсангаас завшсан байж болзошгүй гэх хэрэгт холбогдуулан өчигдөр АТГ-аас баривчилсан байна.

Түүнийг Эрүүл мэндийн сайдын хурлын үеэр баривчилжээ.

Сануулахад, Л.Бямбасүрэн нь 2020 онд тус газрын даргаар томилогдож байсан бөгөөд өмнө нь Эрүүл мэндийн дэд сайдаар ажиллаж байсан юм. Харин А.Төвшин нь “Мөнхийн тун” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан бөгөөд Л.Бямбасүрэнгийн тушаалаар ЭМДЕГ-ийн Нэхэмжлэлийн хяналтын хэлтсийн даргаар томилогдож байжээ.

Харин одоо сангийн хөрөнгө мөнгө даатгал төлөгчиддөө хүрэлцэхгүй, ачаалал авдаг том эмнэлгүүд санхүүжилтээ авч чадахгүйгээс иргэд хохирч байгаа билээ

404
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл