улс төр

Бурмаагийн хүү Женкогийн тухай юу өгүүлэв?

0

УИХ-ын гишүүн асан Р.Бурмаагийн хүү Ц.Тэмүүлэн сүүлийн үед өөрийн цахим хуудастаа нэлээдгүй ноцтой яриатай бичлэг хийх болсон.

Тэрбээр “Цолмоон чи хүүхэд рүүгээ утсаар ярьчихаж болдоггүй юм уу. Аян замд мордож байгаа хүүдээ мөнгө өгч болно шдээ. Байраа өгснөө зараад наачих юм. Яагаад намайг хаясан юм. Би эхнэр хүүхэдгүй байсан бол хэдийнээ амиа хорлох байлаа. Миний эхнэр, хүүхэд гэж супер хүмүүс байгаа болохоор чадахгүй байна. Би чамайг  үхэх гэж байхад чинь ээжтэйгээ нийлж аварсан шүү дээ, fuck you Dad, аав минь арай ч дээ” хэмээн лайв хийсэн… Ингэхдээ олон ноцтой  баримтыг он сар, овог нэртэй нь сөхөн ярьж, гарган тавьсан юм. Тухайлбал, 2008 оны сонгууль дээр байсан хүүхдүүд байна уу? ах нь та нарыг зарлана аа. Женкогийн хүү Хөлгөө ч бил үү, аавынхаа зургийг доош нь харуулчхаад “Ална аа, п****” гээд хэвтэж байдаг. Женко, чи наад авсан “Баянгол”-оо хар, “Мах Импекс”ээ хар, ядаж цонхыг нь солиоч.  “Мах Импекс”-д махаа үйлдвэрлэж байна гэдэг мөртлөө ченж нар нь шөнө 70 давхрын цус нөж болсон газарт очоод, аравнайлчхаад шөнө дөлөөр үйлдвэр рүүгээ зөөдөг. Би нэг юм гайхаад байна. Улс төрийнхөн ярьдаг л даа. “Женко анх АПУ-тай хэрэлдээд л байдаг байсан. Тэгвэл яагаад MCS-тэй хэрэлдэхгүй байгаа юм. Яагаад MCS Женкогийн бизнес рүү орохгүй, Женко MCS-ийн бизнес рүү ордоггүй юм бол. Үүний цаана том зүйл бий. Гэхдээ тэд наанаа бол хоорондоо худлаа жүжиглээд байдаг. Олимпоос алтан медаль авчирсан монгол түмний баатар Н.Түвшинбаяр бол 2008 оны сонгуулиар МАХН-ын байрыг шатааж, хүн алаад, иргэний дайн гарчихсан зовж явахад иргэдийг нийлүүлсэн баатар. Гэтэл Женко Н.Түвшинбаярыг согтуудаа найзыгаа зодоод, амь насанд нь хүрэхэд хамгаалж чадаагүй. Өөрөө Ерөнхийлөгч байсан байж өршөөж чадахгүй. Тэгснээ Ц.Элбэгдоржийг 461-ийн хаалттай ангид ороход нь өршөөгөөд зугтаалгачихсан биз дээ.

2008 оны сонгуулиар манай ээж Р.Бурмаа сонгуульд нэр дэвшиж, ялагдаад зургаан сарын 30-ны орой Баби тэргүүтэй АН-ынхан бослого зохион байгуулсан. Тэр өдрийн орой би бүх найз нар руугаа “Маргааш цөмөөрөө ахиад цуглая. Тайван жагсаал хийе” гээд жагсаал хийсэн. Жагсаалаа хийгээд явж байхад иргэний хөдөлгөөний О.Магнай, Батзандан зэрэг шоучин гарууд урдуур ороод хамгаалалт гаргаснаар бидний дунд иргэний дайн үүссэн… гэхчилэн улс төрийн ноцтой асуудлуудыг ярьсаар байгаа билээ.  Гэхдээ үүнийг нь зүгээр нэг ээж аавдаа гомдсоор сэтгэл гутралд орсон хүү гэхээсээ илүү эрхээрхээ хатсан муу зуршилтай хүү гэж харахаасаа илүү үнэнийг хүмүүст хэлж өгч, тэр дагуу нь эрүүгийн цагдаагийн газраас ажиллагаа явуулан, зарим хэрэгтнүүдийг баривчлан шалгаж байгаад нь баярлах хэрэгтэй. Олон залуусыг хорт зуршлаас сэргийлж байна шүү дээ. Хэрэв түүний ярьсан эхнээсээ үнэн нь батлагдаж байгаа бол ард түмний сэтгэл, итгэлээр тоглон нааддаг, элдэв эрх ашигт нүдээ ухаж өгөхөөс ч буцахгүй нь улс төрчдийг ч шалгах хэрэгтэй. Энэ нь түмэн олон төрд өөрсдийг нь төлөөлөх түшээдийг сонгох цаг ойртсон энэ цаг үед хамгийн чухал зүйл юм.

Луйварчид төрийн хэргийг удирдах ёсгүй.

НЭГНИЙХЭЭ ҮХЛИЙГ АШИГЛАЖ СОНГУУЛЬДАХАА БОЛИОЧ “АН”-ЫХААН!!!

Өмнөх нийтлэл

УИХ-ын сонгуулийн I тойрогт нэр дэвшигч Г.Сайханбаяр бүх шатны хуулийн байгууллагад хандахаа мэдэгдлээ

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй улс төр