Seen.mn — Харах өнцөг
  • Эхлэл
  • нийгэм
  • улс төр
  • зөвлөгөө
  • спорт
  • энтертаймент
энтертаймент

Реппэр Desant тоглолтондоо оролцох 39 артистыг зарлалаа

Ц. Ганзориг
2024 оны 06 сарын 03
Таны сэтгэгдэл

 

Хип хоп ертөнцийн акулудын нэг реппэр DESANT-ын бие даасан “Big Fish” тоглолт энэ сарын 8-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдах гэж байгаа билээ. 

Урьд өмнө нь Монголд засагдаж байгаагүй өндөр буюу 30 метрийн өндөртэй тайз, хамгийн шилдэг хөгжим, гэрэлтүүлэг зэргийг бэлтгээд буй тус тоглолтод нийт 39 зочин уран бүтээлч оролцож тайзнаа гал асаах гэнэ. Мэдээж энэхүү тоглолтын томоохон сюрпризүүдийн нэг болох хип хоп урсгалд шинэ тэсрэлт авчирсан Gangsta Service, Click click boom бүлгэмийн гишүүд нэг тайзнаа гарч, “HOOD” дууг бүрэн бүрэлдэхүүнээрээ дуулна.

Үзэгчдийн зүгээс хүлээлт өндөртэй байгаа уг тоглолтын тасалбар эрэлт ихтэй байгаа бөгөөд удахгүй дуусах төлөвтэй байгааг зохион байгуулагчид онцолжээ.

Энэхүү тоглолтод бага насны хүүхдүүд харгалзах хүнтэй хамт орж болох бол согтууруулах ундааны зүйлсийг 21-ээс дээш насны үзэгчдэд худалдаалах гэнэ. Тоглолтын үеэр BALLERGANG мерч цөөн тоогоор худалдаалагдах тул эрт ирж эдгээр мерчүүдээс худалдан авах боломжтой.

“Big Fish” тоглолт өдрийн 15:00 цагийн үеэс эхлэн үзэгчдээ Төв цэнгэлдэх хүрээлэн рүү оруулж эхэлнэ. Энэ хугацаанд DJ нар өөрсдийн сетүүдээ толилуулж, 18:00 цагаас эхлэн шинэ, залуу уран бүтээлчид өөрсдийн уран бүтээлээсээ танилцуулж, шөнийн 24:00 цагийн үед тоглолт албан ёсоор дуусах аж.

Тоглолтын тасалбар: shoppy.mn Big fish official concert болон GS25 сүлжээ дэлгүүрийн бүх салбараар худалдаалагдаж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 89980000, 99197150

336
Facebook X.com
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл
dboldbaatar88@gmail.com

Холбоотой мэдээ

Дуучин Хүрэлээ “You are a Woman” тоглолтоо толилуулна

Та бол хорвоогийн гэрэл юм Та бол дулаан бүхний эх нь Таны инээмэглэл хаврын салхи шиг Эх дэлхийг уяраах шидтэй…

2026.02.15
Хайнань чөлөөт худалдааны боомт нээлттэй бодлогоо эрчимжүүлнэ
2025.12.25
Мисс Д.Болормаа “King and Queen of the Pacific 2025” тэмцээний…
2025.12.21
Бяцхан мисс Т.Үжингүнжийн шинэ уран бүтээл ‘ROCKSTAR’ дуу
2025.12.18
Шинэ жилийн баярын үйл ажиллагааг хариуцан зохион байгуулах захиалга авч…
2025.11.06
Seen.mn — Харах өнцөг

Монголын мэдээллийн сайт. Өдөр тутмын мэдээ, мэдээлэл.

Холбоосууд
  • Нүүр
  • Бидний тухай
  • Холбоо барих
Ангилал
  • нийгэм
  • Онцлох
  • улс төр
  • энтертаймент
© 2026 seen.mn - Бүх эрх хуулиар хамгаалагдсан.