нийгэм

Голомт банк Төв цэнгэлдэх хүрээлэн ХХК-тай хамтын ажиллагаагаа эхлүүллээ

Таны сэтгэгдэл

Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд Голомт банк болон Төв цэнгэлдэх хүрээлэн ХХК хамтран ажиллах гэрээ байгууллаа. Ингэснээр “Төв цэнгэлдэх хүрээлэн”-д хэрэгжүүлж буй арга хэмжээ, томоохон төсөл, хөтөлбөрт банкны бүтээгдэхүүн үйлчилгээ, дэвшилтэт төлбөр тооцооны системийг нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллах юм.

Төв цэнгэлдэх хүрээлэн ХХК-ийн менежментийн баг 2024 оны 4-р сараас шинэчлэгдэж, одоогоор санхүүгийн чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний нэг нь энэхүү хамтран ажиллах гэрээ юм. Цаашид иргэд, аж ахуйн нэгжүүдэд олон улсын стандартад нийцсэн чанартай үйлчилгээ үзүүлэхээр зорьжээ.

Голомт банк 2022 оноос хойш “Нээлттэй банк” стратегийн хүрээнд харилцагч байгууллагуудынхаа дижитал шилжилтийг дэмжих, технологийн шийдлээр хамтдаа Монгол Улсын хөгжилд хувь нэмэр оруулан ажиллаж байна.

зураг

257
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл