спорт

Авто спорт сонирхогчдын хамгийн том наадам “Power Expo” фестиваль энэ сарын 10-нд эхэлнэ

0

Монголын авто спорт сонирхогчдын хамгийн том наадам “Power Expo Festival” 12 дахь жилдээ энэ сарын 10-12-ны өдрүүдэд “22 авто худалдааны цогцолбор”-т болох гэж байна.

Наадмын хүрээнд дрифт, мото сонирхогчдын болон мэргэжлийн олон улсын тамирчдын тэмцээн, шоу, сэтгэл догдлуулсан экстрим үзүүлбэрүүд, ховор содон автомашинуудын үзэсгэлэн, цахилгаан хөдөлгүүр, хотын болон замын хөдөлгөөний соёлын тухай салбарын хэлэлцүүлэг, форум зэргийг зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Үүнээс гадна олон олон энтертайнмэнт хөтөлбөрүүд, худалдаа үйлчилгээг нэгтгэсэн бүх насныханы их наадам эхлэхэд бэлэн боллоо. Энэ жилийн “Power Expo Festival”-д улсын мэргэжлийн тамирчдаас гадна БНХАУ болон Япон Улсын мэргэжлийн автоспортын тамирчид инженер, техник, механикийн багтайгаа, бүрэн бүрэлдэхүүнээрээ ирэх юм.

Хотын соёлын түүчээ болсон автоспорт сонирхогч хэн бүхний хүсэн хүлээдэг “Power Expo Festival”-д оролцож, энэ зуны хотын хамгийн анхны задгай талбайн хамгийн том наадмыг хамтдаа нээж, бүтэн жилийн эрч хүчээ сэлбэхийг наадмыг зохион байгуулагчид онцлон тэмдэглэж байгаа юм.

Авто спортын олон талт үзүүлбэрүүд, гал гаргасан өрсөлдөөнүүдээс гадна энтертайнмент ертөнцийн шинэлэг шийдэл бүхий “VIP Member club lounge”, “EV Forum”, “Street Сulture Forum”, “Street dance zone”, “Friday – EDM party”, “Saturday – Halftime show, Fireworks show”, “Sunday – Laser camp; Light, Fireworks” хаалтын шоу, тоглолт гэх мэт сонирхолтой хөтөлбөрүүд хүрэлцэн ирсэн хэнийг ч уйдаахгүй.

Монголын Хэл Хуурчдын Анхдугаар чуулган амжилттай болж өндөрлөлөө

Previous article

БНХАУ-ын дрифтийн тамирчид “Power expo festival”-д оролцохоор Улаанбаатарт ирлээ

Next article

You may also like

Comments

Comments are closed.

More in спорт