Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд богино хэмжээний драмын жүжиг бүтээх “Gen Z Theatre” энтертайнмент уралдааныг зарласан. Уралдаанд оролцож буй 20 сургуулийн 300 гаруй сурагчдын дунд “Техникийн хурал, уулзалт”-ыг энэ сарын 27-нд зохион байгууллаа.
Техникийн хуралд Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Э.Цэнд-Аюуш, “Gen Z theatre” төслийн санаачлагч, шүүгч УДЭТ-ын жүжигчин, СТА М.Түвшинхүү, “Gen Z theatre” төслийн Ерөнхий зохион байгуулагч, УДЭТ-ын МТА-ны дарга, СТА С.Энхболд, Нийслэлийн боловсролын газрын мэргэжилтэн Т.Олоннэмэх, “Gen Z theatre” төслийн ерөнхий шүүгч УДЭТ-ын ҮЭХ-ны дарга, МУГЖ Г.Амгаланбаатар, “Gen Z theatre” төслийн шүүгч: СУИС-ийн ТУС-ийн багш, доктор Б.Даваа, УДЭТ-ын найруулагч, СТА М.Батболд, УДЭТ-ын жүжигчин, СТА Т.Хулан нар тэмцээнд оролцож буй сурагчдад зөвлөгөө, мэдээлэл өглөө.
- 1-р шатны шалгаруулалтад оролцох сургуулиуд 2024 оны 5-р сарын 01-ны дотор жүжгийн бичлэгээ ирүүлж, ирүүлсэн нийт бүтээлүүдээс шүүгчдийн баг 2-р шатанд 10 багийг шалгаруулна.
- 2-р шатанд шалгарсан шилдэг 10 багууд 1-р шатанд ирүүлсэн бүтээлээ сайжруулж 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Хүүхэд, залуучуудын театрт өрсөлдүүлж, шилдэг сургуулиудыг шалгаруулах болно.
Шагналын сан:
1. Шилдэг жүжиг /баг/ 1 дүгээр байр – МҮОНРТелевизийн 10 ангит уран сайхны кинонд багаараа тоглох эрх
2. Шилдэг жүжиг /баг/ 2 дугаар байр – Улсын хүүхэд залуучуудын театрт өсвөр насныханд зориулсан тусгай бүтээлд багаараа тоглох эрх
3. Шилдэг жүжиг /баг/ 3 дугаар байр – Багаараа Олон Улсын Найрамдал төвд амрах болон өөрсдийн бүтээлээ толилуулан тоглох эрх.
4. Шилдэг найруулагч – Урилгаар ОХУ-ын Буриад Улсын Дорнод Сибирийн Театр Урлагийн сургуульд найруулагчаар суралцах эрх
5. Шилдэг гол дүр /эрэгтэй, эмэгтэй/ – Урилгаар СУИС-ийн ТУС-д жүжигчний мэргэжлээр суралцах эрх
Дэлгэрэнгүй мэдээлэл: 99026929
Ерөнхий зохион байгуулагч: Их хүрээ энтертайнмент
Хамтран зохион байгуулагч:
Дэмжигч байгууллагууд:
Улсын Драмын Эрдмийн Театр
Mongolian National Broadcaster
Соёл Урлагийн Их Сургууль
Comments