МУСТА, Дуучин Хүрэлээ фэнүүддээ “давхар” баяраа тэмдэглэхээр болсноо дуулгалаа.
Тодруулбал, дуучин залуу “Melody of love” буюу “Хайрын хөгжим” нэртэй цомгийн баяраа болон өөрийн төрсөн өдрийн баяраа хамтад нь гуравдугаар сарын 26-нд 18:00 цагаас SPARROW restaurant & bar тэмдэглэхээр товложээ.
Тэрбээр “Чамдаа би хайртай”, “Миний дурласан бүсгүй” “Энх өглөө”, “Нарны унага” киноны дуу, “Би дурлана”, “Чам руу” зэрэг олон сайхан дуунуудыг амилуулж, дуунд дуртай залуусынхаа сонорыг мялаадаг нэгэн. Хамгийн сүүлд Дуучин Хүрэлээ “Тавилан” дууг коверлож дуулсан нь фэнүүдэд нь ихэд таалагдаж, чамгүй их урмын үгийг авч буй гэнэ шүү.
Сэтгэгдэлүүд