Жазз дуучин Наагий бүхий л үзэсгэлэнт бүсгүйчүүддээ зориулан “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр” хүсэн хүлээсэн “LADY IN RED” тоглолтоо зохион байгуулах болсноо дуулгаад байсан билээ.
Түүний тоглолтод 10 гаруй зочин уран бүтээлчид оролцож дуучин залуугийн фэнүүдэд нь мартагдашгүй, дурсамж дүүрэн үдшийг бэлэглэхээр зэхжээ. Тоглолт нь маргааш UG ARENA-д болно. Харин түүний энэ удаагийн тоглолтын тасалбар хэдийнээ зарагдаж дуусжээ. Энэхүү мэдээ нь тоглолтын тасалбараа авч амжаагүй үлдсэн фэнүүд нь ихэд гонсгор хүлээж аваад байгаа гэнэ шүү.
Сонирхуулахад, “LADY IN RED” тоглолтын тасалбарын үнэ 5 сая төгрөгт хүрчээ. Тус тоглолтын энгийн суудал 60,000 төгрөг бөгөөд VIP өрөө нь 5 сая төгрөгөөр худалдаалагдсан байна. Тус өрөөнд 15 хүн орох боломжтой бөгөөд тэдэнд зориулсан бэлэг, оройн хоол, конак, вино, ундаа, ус багтжээ.
Сэтгэгдэлүүд