шар мэдээ

Ц.Дааръяагийн хоёр шавь Олон улсын төгөлдөр хуурын тэмцээнд тэргүүн болон дэд байрыг эзэлжээ

Таны сэтгэгдэл

Олонд 3 сая инээд шоуны оролцогчоор танил болж байсан Сүлдээ буюу Ц.Дааръяаг өдгөө танихгүй хүн үгүй ээ. Тэр төгөлдөр хуурч, багш мэргэжилтэй бөгөөд 20 жил уг хөгжимтэй амьдралаа холбон яваа нэгэн.

Харин өөрийн хөгжмийн “Daarya’s music school” нээгээд хоёр жилийг үдэж буй гэнэ. Өнгөрсөн онд сошиалд түүний шавийгаа загнаж буй бичлэг цацагдаж олны магтаал, шүүмжлэлийг зэрэг хүртэж хэсэгтээ л ярианы сэдэв болж амжсан.

Тэгвэл түүний загнуулдаг шавь АНУ-д болсон Олон улсын төгөлдөр хуурын тэмцээнд түрүүлжээ. Тодруулбал, АНУ-ын Нью Йорк хотын “Carnegie Hall”-д Олон улсын төгөлдөр хуурын тэмцээн болсон юм. Уг тэмцээн хоёрдугаар сарын 18 өдөр зохиогдсон бөгөөд Монголоос хоёр төгөлдөр хуурч оролцож байр эзэлжээ. Д.Мөнхбат тэргүүн байр эзэлсэн бол дэд байрт А.Базаррагчаа шалгарчээ. Тэд хоёулаа төгөлдөр хуурч, багш Ц.Дааръяагийн шавь нар гэнэ шүү.

Ц.Дааръяа “Түрүүлдэг шавь маань загнуулаад од болдог хүү шүү дээ. Загнуулсны эцэст амжилт гаргалаа. Чадлаа. Тоглож байх үед нь салгалаад чичрээд байсан. Өмнөөс нь тоглож байгаа юм шиг огшлоо. Алддаг хэсэг дээрээ алдчих вий гэж айгаад зүрх амаар гарах шахсан. Алдаагүй тоглохоор нь гайхах баярлах зэрэгцсэн” хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцсан юм.

482
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл