Иргэн Д.Батмөнх гэргийгээ алдаад удаагүй байхдаа цахилгааны улмаас гарсан галын улмаас орох оронгүй болсон билээ.
Тэрээр хөгшин настай ээж болон бага насны дөрвөн хүүхдийн хамт амьдрах гэргүй үлдсэн юм. Түүнд сайхан сэтгэлт Монголчууд тусалж хандивын аян өрнүүлснээр нийт 50 гаруй сая төгрөг богино хугацаанд цугларсан билээ.
Тэднийг гэртэй болгох зорилготой эхлүүлсэн уг хандив хэдийн байр авахад хүрэлцэхүйц хэмжээтэй болсон тул тэдэнд байр худалдан авч өгсөн юм. Тэгвэл өчигдөр Д.Батмөнх ээж болон дөрвөн хүүхдийн хамт шинэ байрандаа нүүн оржээ. Тэдний бяцхан хүүхдүүд тав тухтай орчинд айх айдасгүй амьдрах боломжтой болсноос гадна цэцэрлэгт явах боломжтой болжээ.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай
www.Seen.mn
Сэтгэгдэлүүд