Өнгөрсөн оны төгсгөлд дуучин Н.Энэрэлсайхан хуримаа хийсан билээ. Тэрбээр заяаны ханиараа Ричард гэх залууг сонгосон юм. Хосууд хамтдаа хоёр жил амьдарчээ. Ричард эдийн засагч мэргэжилтэй бөгөөд уул уурхайн компанид ажилладаг нэгэн аж.
Тэд хамгийн анх Ричардын зохион байгуулсан арга хэмжээний үеэр танилцаж байжээ. Тухайн үед тэрхүү арга хэмжээн дээр нь дуучин Н.Энэрэлсайхан уригдан дуулсан гэнэ. Энэ үеэс л эхлэн тэдний дунд хайрын романс үүсжээ. Дуучин бүсгүйн хувьд социологич мэргэжилтэй. Авьяасдаа хөтлөгдөн дуучин болжээ. Тэрбээр хуримынхаа гэрэл зургуудыг хуваалцсан юм.
Сэтгэгдэлүүд