нийгэм

Төв аймгийн Өндөрширээт суманд 20-30 см, гуу жалгандаа 60-80см хүрсэн цас оржээ

Таны сэтгэгдэл

Төв аймгийн Өндөрширээт суманд энэ сарын 04-05-ныг хүртэл үргэлжилсэн хүчтэй цасан шуурганы улмаас цасны зузаан талдаа 20-30 см, гуу жалгандаа 60-80см хүрсэн байна.

Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас 3 багийн 20 гаруй өрхийн 90 орчим хүн цасанд боогдсон, 2000 орчим бог мал цасанд дарагдаж хорогдсон зэрэг нөхцөл байдал үүссэн гэдгийг ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа Б.Баянмөнхөөр ахлуулсан ажлын хэсэгт танилцууллаа.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, Төв аймгийн Онцгой байдлын газар, сумын Онцгой комисстой хамтран ажиллаж, өнөөдрийн байдлаар 60 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлж, зам, гарц гаргах зэргээр хариу арга хэмжээ авч ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.  

903
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл