Дуучин Э.Минжинсор өнгөрөгч дөрөвдүгээр сарын 10-нд халдлагад өрстөн гэх асуудлаар өөрийн сошиал хуудаст мэдээлж байсан. Харин хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж, хэрэг бүртгэлийн хэрэг нээгээгүй байна. Үүнийг ЦЕГ-аас тодруулахад баталгаажууллаа.
Тухайн үед Э.Минжинсор ч өөрөө цагдаад хандах хүсэлгүй буйгаа илэрхийлж байсан. “Люмино” хамтлагийн дуучин Бажи буюу Б.Батхишигийн нэр эл хэрэгт холбогдон яригдах үеэр тэр “Ямар муухай нийгэмд амьдарч буйгаа ойлголоо. Хандалт авах гэж ийм муухай юм хийж болох уу” хэмээн бичээд байсан билээ.
Сэтгэгдэлүүд