нийгэм

Францад ял эдэлж буй Г.Ган-Очир “Эхнэр маань согтуу явахдаа олсон шархнуудаа надад зодуулсан гэж цагдаад хэлсэн” гэх захидал бичжээ

Таны сэтгэгдэл

Франц улсад гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр ял шийтгэл эдэлж буй иргэн Г.Ган-Очирын бичсэн захидлыг “Өдрийн сонин” өнөөдөр /2023.06.06/-ийн дугаартаа тоймлон нийтэлжээ.

Г.Ган-Очир захидалдаа,“Монгол Улсын Засгийн газарт ажиллаж байхдаа Засгийн газрын гишүүд, Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүд маш их хууль бус зүйл хийдгийг, Монголын ард түмэнд илчлэн шүгэл үлээсэн. Төрийн сонгуулийг будилаантуулж хууль зөрчиж төрийн эрх авах, ард түмний татварын мөнгийг төр барьж буй нам нь хувьдаа завших, Монгол Улсын байгалийн баялгийг хотын дарга болон УИХ-ын гишүүд хувьдаа завшиж Хятад улсаас авлига авч хууль бусаар Монголын баялгийг ашигласан зэрэг олон асуудлыг ил болгосон. Франц улсад ирэнгүүтээ эх орныхоо төлөө тэмцлээ үргэлжлүүлэн хийж олон улсын хэвлэл мэдээлэлд болон олон улсын байгууллагад монгол улсын төрийн түшээдийн авлигын хэргийг өгч эхэлсэн.

Гэтэл эхнэр минь Энхжаргал гэх хүүхний үгэнд орж урвасан, эхнэр маань өмнө нь согтуу явахдаа олсон шархнуудаа надад зодуулсан мэт цагдаад хэлж худал нотлох баримт бүрдүүлэн өгч дээрээс нь Монгол Улсын Засгийн газар намайг дарж авахын тулд интерполд худал мэдээлэл өгч миний эхнэр Ариунтуяатай нийлж намайг Франц улсын шоронд хийлгэсэн юм” гэжээ.

417
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл