Онцлох

Л.Оюун-Эрдэнэ: УИХ-ын сонгууль 2024 ондоо болно

Таны сэтгэгдэл

 Засгийн Газрын ээлжит хуралдаан болж байна.  Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл,

– Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний талаар,

– Хүн амыг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношлогоонд хамрагдалтын явцын талаар,

– Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр авах арга хэмжээний хэрэгжилтийн талаар зэрэг 31 асуудлаар хэлэлцэн, танилцаж буй юм.

Засгийн Газрын хуралдааны үеэр Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ  2023 оны намар УИХ-ын ээлжит бус сонгууль болно гэсэн яриаг эрс үгүйсгэж, сонгууль хугацаандаа болно гэдгийг протоколд тэмдэглүүлэхийг хүссэн байна.

Өмнө нь шилэн нам эрдэм шинжилгээ, онол практикийн хурлын үеэр намуудын төлөөлөл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс УИХ-ын сонгууль энэ онд болох эсэхийг тодруулахад “Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж амжаад, сонгуулийг зайлшгүй намар хийх нь зүйтэй гэвэл бид татгалзахгүй.

Мөн улс төрийн намуудад сонгуульд бэлтгэх хугацаа өгөх хэрэгтэй. Гэхдээ цагтаа болсон сонгуульд хууль эрх зүйн хувьд хэрхэн эрх тэгш бэлдэх вэ гэдэг нь зөв байж магадгүй” хэмээн хариулж байв.

896
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл