нийгэмОнцлох

Ачилтын компанийн жолооч Г.Мөрөн: Би хүмүүсийн cvpдvvлгээc aйcaндaa гэрээсээ гарч чадахгүй, ажлаасаа гарчихлаа

0

Автомашин ачилтын “Авто повер лидер транс” ХХК-ийн жолооч Г.Мөрөнгөөс зарим зүйлийг тодрууллаа.

Хүүхэд нь өвдсөн залуугийн автомашиныг буулгаад өгөх боломж байгаагүй юм уу. Яг юу болсон юм бэ? -Харилцаанаас харилцаа үүснэ шүү дээ. Хэрэв тэр залуу анхнаасаа зөв харьцаж, учирлаж хэлсэн бол бид машиныг нь буулгаад өгөх байсан. Уг нь сэтгэл гаргаад машиныг нь буулгаж өгөх гэж байтал жолооч залуу элдвээр хэлж, дайрсан. Бид хүүхэдтэй явж байна гэдгийг нь анхнаасаа мэдээгүй. Хөдлөөд явж байтал араас ганцаараа гүйж ирсэн шүү дээ. Тэр хавьд байсан хүмүүстэй нийлж биднийг үг хэлээр доромжилж, биед маань халдсан. Тэр залуу миний биед эхэлж хүрсэн. Зөрчлийн хуулиар тэр залуу торгуулах байх. Түрүүлж хүрсэн нь угаасаа бурууддаг юм. Тэр хүн машинаа автобусны буудал дээр түр болон удаан хугацаагаар орхих ёсгүй. Дүрэм, журам, үүргээ мэддэг байх хэрэгтэй.

-Маргаан болсон газарт цагдаа ирсэн юм байна. Яаж шийдсэн юм бэ? -Тэр залуу танхайрсан учраа цагдаа арга хэмжээ авсан байх. Цагдаа ирээд машиныг нь буулгачих гэж хэлсэн учраас бид буулгаад явсан. Машиныг нь буулгаж өгөх гэж байхад миний биед халдсан учраас би цагдаа дуудсан. Тэр хүн намайг цохиогүй байсан бол би түүнтэй ёс бус харьцахгүй байсан.

-Хүүхэд нь өвдөөд байсан шүү дээ. Машиныг нь хэ рүүл, мар гаан гаргахгүйгээр буулгаад өгч болоогүй юм уу. Ер нь ачсан тохиолдолд буулгах боломж байдаг уу? -Хөдөлгөөнд оролцсон тохиолдолд автомашиныг ачилтын машины тэвшин дээрээс буулгах боломжгүй байдаг. Бидний ачаад явж байгааг хяналтын камераар хянаад байж байдаг шүү дээ. Бид ху лгайгаар машин ачдаггүй, цагдаагийн зөвшөөрлөөр ачдаг. Энэ нийгэм чинь тэр чигтээ л камер болчихоод байна шүү дээ.

-Таныг цагдаагийн байгууллагад гомдол гаргасан гэж сонссон. Ямар үндэслэлээр гомдол гаргаж байгаа вэ? -Гомдол гаргана. Би үнэхээр гомдолтой байгаа. Миний зураг, бичлэгийг зөвшөөрөлгүй цахим сүлжээнд цацаж, олны до ог тохуу болгож, до ром жлу улж байна шүү дээ. Цахим сүлжээнд биднийг нийтээрээ ха рааж, зана лхийл ж байна. Миний хувийн орон зай ха лдла гад өртсөн учраас гомдол гаргаж байгаа. Дээрээс нь машинаа ачуулахгүй хэмээн ма ргаан үүсгэсэн залуу биднийг за налх ийлж, c.v. p.д.v.v.лс эн.

-Юу гэж тэр вэ? -“Миний машиныг ачсан та хоёрыг зүгээр байлгахүй. Та хоёр надтай дахиж таараарай” гэж хэлсэн. Би үнэндээ айж байна. Гэрээсээ гарч чадахгүй, гэр, нойл хоёрын хооронд л явж байна. Үүнээс болоод би ажлаа хийж чадахгүйд хүрсэн. Хүмүүсийн дарамт, доромжлол их ирж байгаа учраас би ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Ингээд би ажилгүй болчихлоо.

-Ачилтын компанид ажиллаад хэр удаж байсан бэ? -Би хувийн компанид ажиллаад дөрвөн жил болж байгаа. Энэ компанид ажилд ороод дөрвөн сар болж байсан.

ergelt.mn

“Ган Үзэг 2022” сэтгүүл зүйн салбарын оны тэргүүн наадмын шилдгүүдийг шалгаруулах журам

Өмнөх нийтлэл

Д.Монголхүү: Цахим гав зүүлгэнэ гэдэг нь хорих ялыг гэрээр эдлүүлж байгаагаас өөрцгүй

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм