нийгэм

Сайхан сэтгэлт Монголчууд та бүхнийг Болорцэцэг бүсгүйд үрээ дахин нэг үнэрлэх боломжийг олгооч хэмээн уриалж байна

Таны сэтгэгдэл

Сайхан сэтгэлт Монголчууд та бүхнийг нэгэн сайхан ээжид амьдрал хайрлаачээ хэмээн уриалж байна.

Л.Болорцэцэг нь дөрвөн настай хүүгийн хамт амьдардаг бөгөөд 2014 оноос эхлэн түүний бие өвдөж эхэлжээ. Гэвч ээжийнх нь бие давхар муу байсан тул Л.Болорцэцэг энэ тухайгаа бусдад хэлэлгүй явсаар биеийн байдал нь улам муудаж улмаар элэгний хорт хавдар хэмээн оношлогдсон байна.

Тэрээр яаралтай хагалгаа хийлгэх шаардлагатай байгаа бөгөөд энэхүү хагалгааг Энэтхэг улсад хийх боломжтой гэжээ. Эмчилгээний зардал 130 сая болно гэх хариуг өгсөн бөгөөд төрсөн дүү, аав хоёроос нь өөр тусалж дэмжих хүнгүй түүнд энэ мөнгө хэтэрхий ахадсан тоо юм. Одоогоор ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж буй түүнд дөрвөн сар хүрэхгүй хугацаа үлдсэн тул эмчилгээний зардлаа яаралтай олох шаардлагатай байгаа аж.

Иймийн учир элэг нэгт Монгол түмэн та бүхнээс Л.Болорцэцэг бүсгүйд бяцхан үрээ дахин үнэрлэх боломжийг олгож түүнд амьдрал хайрлах хандивын аянд нэгдэхийг уриалж байна.

Хандивын данс: Аав Ж.Лхагва-Очир Хаан банк: 5030634424 

Холбоо барих утас: 88334108

696
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл