улс төр

Ц.Цогзолмаа: “Миний бие бүхий л бололцоогоо дайчилж доромжлол бүхнийг тэвчин ажиллаж байна“

Таны сэтгэгдэл

Багш нарын ажил хаялт эхлээд долоо дахь хоногтойгоо золгож байна.

Энэ хугацаанд ажил хаялт зарласан 177 сургуулийн 100,000 гаруй сурагчид хичээлдээ явах боломжгүй болоод байгаа билээ.

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар ҮЭ-ийн төлөөлөл, сургуулийн удирдлагуудтай уулзаж багш нарыг ажилдаа эргэн орохыг хүссэн ч тэд зөвшилцөлд хүрч чадаагүй учир багш нарын ажил хаялт энэ долоо хоногт жагсаал хэлбэрээр үргэлжилсэн юм. Тэгвэл салбар хариуцсан сайд Ц.Цогзолмаа өөрийн цахим хуудсаар дамжуулан ийнхүү мэдэгджээ.

“Сайн байцгаана уу? Багш нарын цалин бага байгаа нь бодит үнэн боловч, заавал ажлаа хаяж ирээдүй болсон бяцхан хүүхдүүдийнхээ эрх ашгийг хохироох замыг сонгохгүйгээр ширээний ард зөвшилцөлд сууж, асуудлаа ул суурьтай судалгаатай, цогцоор нь ярьж шийдвэрлүүлэхийн төлөө миний бие цаг наргүй, чин сэтгэлээсээ бүхий л боломжоо дайчлан, доромжлол бүхнийг тэвчин ажиллаж байна. Сүүлийн хэдэн өдөр тасралтгүй л нийгмийн сүлжээгээр дайруулж, доромжлуулж байна. Би өөрөөсөө шалтгаалах бүхнийг хийсээр ирсэн, цаашид ч ухрахгүй хийх болноо. Сайн багшийн гараас олон сайн шавь гарч, эх орондоо ихийг бүтээх иргэдийг олноор төлөвшүүлэх нь манай Боловсролын салбарын эрхэм зорилго. Дангаараа миний бие цалинг нэмэгдүүлэх шийдвэрийг гаргах боломжгүй гэдгийг олон иргэд ойлгож байгаа гэдэгт итгэж байна“ гэжээ.

www.Seen.mn 

806
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл