Энэ удаагийн Өөр зочин-оор дуучин Э.Минжинсорыг урилаа. Тэрбээр АНУ-д ажиллаж, амьдарч байгаад эх орондоо ирээд байна. Нэгэн үе Монголын анхны охидын хамтлагт дуулж явсан түүнтэй ярилцсанаа хүргэе
-Та эх орондоо ирээд багагүй хугацааг өнгөрүүллээ. Ирснээсээ хойш илүү нам гүм амьдралыг чухалчлах болж?
-Эх орондоо ирснээс хойш ээжийнхээ үүргийг л сайн биелүүлж байлаа. Охидоо сургуульд зөөхөөс эхлээд эх хүний үүрэг хариуцлага дуусашгүй их. Харин одооноос охид маань харьцангуй биеэ даасан. Тиймээс шинэ уран бүтээл болон хувийн бизнесээ эхлүүлэх гээд ойрд зав муутай байна.
-Үнэхээр сайхан мэдээ байна. Таныг уран бүтээл хийгээсэй гэж хүсдэг үнэнч сонсогчид тань баярлах байх даа?
-Энэ хугацаанд хүмүүс надаас үргэлж шинэ уран бүтээл нэхдэг. Шинэ дуу гаргаач, тоглолт хийгээч, цомог гаргаач гэсэн саналыг олон хүнээс сонссон. Намайг, миний дуу хоолойг хүсэж байгаа сонсогчдынхоо урмыг хугалах эрх надад байхгүй. Тиймээс удахгүй та бүхэндээ шинэ уран бүтээлээр бэлэг барих болно гэдгээ хэлье.
-Таны хувьд хapь оронд нэлээд удсан. Эх орондоо ирэх мэдрэмж ямар байсан бэ?
-Мэдээж эх орон, төрсөн гэр гэдэг юугаар ч сольшгүй үнэтэй. Миний хувьд эх орноо үнэхээр их санасан байсан. Тиймээс эх орондоо буух мэдрэмж үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан мөч байлаа. Гэхдээ хүн амьдарч байсан газартаа амархан дасчихдаг юм билээ. Одооноос л буцаад дасаж, Монголдоо амьдрах эвээ олж эхэлж байна.
-Таныг AНУ-д юу хийж байсан бол гэж сонирхох уншигчид байгаа байх. Нyyц биш бол та тэр үеийн тухай ярьж болох уу?
-Би AНУ-д байхдаа тэндэхийн алдартай хөгжмийн компанид туслах хийж байсан. Дэлхийн мундаг одуудыг дэргэдээс нь харж, үлгэр дууриал авч, хөгжмийн урлагт улам дурлаж явлаа. Даанч дэндүү даруухан хүн учир төдийлэн зураг татуулж амжаагүй юм байна. Ганц нэг уран бүтээлчидтэй зураг даруулснаа өөрийн цахим хуудастаа хийж байсныг зарим хүн санаж магад. Гэвч өмнөх цахим хуудсаа xaкердуулсан учир эдгээр зураг, бичлэг дурсамж болоод л үлдэж дээ.
-Таны хувьд тухайн үед Монголдоо уран бүтээл хийгээд, хүссэнээрээ амьдрах боломж хангалттай байсан байх. Ямар шалтгаанаар AНУ-ыг зорих болсон юм бэ?
-Өөрийгөө хөгжүүлье, англи хэлний мэдлэгээ нэмье, Холливудаас яагаад тийм мундаг дуу гараад байгааг орчинд нь очиж судлая гэж л АНУ-г зорьж байсан. Би өөрийнхөө зорилгыг биелүүлсэн гэж боддог. Хүний хувь тавилан гэдэг сонин.
Би АНУ-аас хоёр хөөрхөн охинтой болоод ирэх хувьтай байжээ.
Тиймээс хэзээ ч хapь орныг зорьсондоо хapамсаж байгаагүй.
-Гэхдээ л та яг карьер хийх, дуулах насандаа явчихсан юм шиг санагддаг юм?
-Би AНУ-д амьдрах хугацаандаа олон зүйл сурсан. Дэлхийн соёлтой танилцаж, өөрийгөө хөгжүүлсэн, нэг ёсондоо нүд тайлсан. Мөн дэлхийн түвшинд сэтгэж сурлаа. Хамгийн сайхан нь энхрий хоёр үр минь байна. Хэрэв би AНУ-ыг зориогүй бол охидтойгоо учрахгүй байсан шүү дээ.
-Охид тань Монголд хэр дасаж байна. Ихэр охидоо ганцаараа өсгөсөн учир таныг үнэхээр хүчирхэг ээж гэж онцолмоор байна?
-Яг үнэндээ охидоо эх орондоо л өсгөнө гэж их эртнээс төлөвлөж байсан. Ээжийнхээ бага насаа өнгөрүүлсэн газрыг үзэж, мэдрэг гэж хүссэн. Монгол Улсад, монгол хүмүүстэй харилцаж байж л ээжийгээ илүү ойлгох байх гэж бодсон юм. Магадгүй ирээдүйг нь бодоод Америкт, америк хүн болгоод өсгөсөн бол хэл нэвтрэх, ойлголцохоос эхлээд олон асуудалтай тулгарах байсан байх. Охидоо зургаан нас өнгөрөнгүүт нь л аваад ирсэн. Одоо охид минь Монгол оронд үнэхээр хайртай. Санасныг бодвол их хурдан дасаж байгаа. Монголын бүх зүйлд хайртай гэж байнга хэлдэг юм.
-Охид тань ээжийгээ дуурайсан үнэхээр үзэсгэлэнтэй юм билээ?
-Охид минь Ээжээ та эpлийз хүний зoвлонг ойлгохгүй байна. Бид хоёрыг монгол биш, америк ч биш гээд хүүхдүүд шooлдог гэж хэлдэг юм. Би охиддоо Миний хоёр үр битгий сaнаа зoв. Хүний сэтгэл зөв бол заяа нь зөв байдаг юм. Хүн болж төрнө гэдэг их хувь тавилан. Тиймээс хэн, юу ч гэсэн битгий тоож байгаарай гэж үргэлж захьдаг юм.
-Охидын тань хувьд удахгүй өcвөр насандаа очно. Таны хувьд хэр ярилцаж, зав гаргаж чаддаг вэ?
-Миний хувьд ихрүүдтэйгээ их сайн ярилцдаг. Охид маань ээжийнхээ бага нас, түүхийг сонсох их дуртай. Намайг ярих бүрт Ээжээ та яг кино шиг амьдралтай юм. Бид хоёр таны гүнж болж төрсөн үнэхээр азтай гэж хэлдэг юм. Эдгээр үгийг нь сонсох бүртээ охид минь ээжээрээ бахархдаг юм байна гэдгийг мэдрэх л намайг хэмжээлэшгүй их аз жаргалтай болгодог шүү.
-Нэгэн цаг үед Монголын анхны охидын хамтлагт та од болж явсан. Магадгүй амьдралын тань хамгийн сайхан, гэгээн дурсамжийн нэг нь гарцаагүй Спайк хамтлаг байх?
Спайк хамтлаг, хамтлагийн охид маань мэдээж надад одоо ч хамгийн эрхэм. Учир нь бид 17 насандаа анх учирч, нөхөрлөсөн. Тэр үед дөрвүүлээ сайхан дуу хийж, хүсэл мөрөөдлөө биелүүлье гэж зорьсноос од болж, мөнгөтэй болъё гэж нэг ч удаа зорьж байгаагүй.
Дөрвүүлээ их даруухан, хүмүүжилтэй байсан. Олсон мөнгөө нэг хайрцагт хийж хадгалдаг байлаа. Хэн нь ч түүнээс авахгүй. Уран бүтээл хийх болохоороо л авч зарцуулдаг байсан гээд гэгээн дурсамж дэндүү их.
Дөрвүүлээ сурдаг байсан учир хичээлээ цaлгардуулахгүй, уран бүтээлээ ч хийнэ. Хоолтой хоолгүй, нойртой нойргүй байсан өдөр бидэнд дэндүү их бий. Одоо ч эдгээр дурсамжийг эргээд санахад хүүхэд насандаа очсон юм шиг сайхан мэдрэмж төрдөг юм.
Хамтлаг байгуулах санаа хэнээс нь гарч, та дөрөв маань хэрхэн нэгдэж байв?
-Анх Б.Мөнхтуяа Д.Маралгуа хоёр маань Камертон хамтлагийн Болдоо Мээдээ хоёртой дуулдаг байсан юм.Удалгүй хөвгүүд нь хөвгүүдтэйгээ, охид нь охидтойгоо хамтлаг байгуулъя гэсэн шийдэлд хүрсэн юм билээ. Тухайн үед одоо АНУ-д байгаа Б.Уянга гээд найз маань надад Манай дүү нар хамтлаг байгуулах гэж байгаа. Чи сонирхох уу гэж санал тавьснаар Спайк хамтлагтай анх холбогдсон. Гурвуулаа ярьж байгаад дөрөв дэх гишүүнээрээ Номиокодоо санал тавихад шууд зөвшөөрсөн. Ингэж л Спайк хамтлаг анх байгуулагдсан түүхтэй.
-Тухайн үед охидын хамтлаг гэхээр сонсогчид та нарыг их сонирхож, сонжиж хүлээж авдаг байсан уу?
-Юугаа ч мэдэхгүй дөрвөн жаахан охин дуугаа дуулсан чинь гэнэт фэнүүдтэй болчихсон байсан. Бид өөрсдөө ч Хөөх ийм зүйл бас байдаг юм байх даа гэж гайхдаг байлаа. Гэхдээ хэзээ ч биeэ тоож, уран бүтээлээ цалгардуулж, онгирч байсангүй. Их даруухан, хүмүүжилтэй өссөн. Сонсогчид алга таших бүрт үүнээс илүү хичээе, сайн гоё дуу гаргая гэж зорьдог байсан юм шүү.
-Хамгийн хит болж байсан дууныхаа тухай яриач?
–Спайк хамтлагийн гаргасан дуунууд аялгуу, найруулга их сайтай гэж тухайн үеийн мундаг ах эгч нар маань биднийг үнэлдэг байсан. Ер нь бүх дуу маань л сонсогчдод хүрсэн. Үүнээс Мөрөөдөл дууг онцолж болох юм. Аялгууг нь манай Маралаа хийж, шүлгийг нь би бичиж байлаа. Тухайн үедээ клип хүртэл хийгээд нэг хэсэг залуусыг доргиосон шүү.
-Хамтлагийнхаа охидтой одоо хэр холбоотой байдаг вэ?
-Охидтойгоо амьдралын сайхан найзууд болж үлдсэн. Фэйсбүүк гэж их буянтай зүйл байна. Байнга л охидынхоо зургийг харж, бие биедээ урам өгч байна.
Одоо бүгд гэрийн сайн эзэгтэй, ээж нар болжээ. Б.Мөнхтуяа маань мундаг продюссер болсон. Олон сайхан аялгуу зохиосон, мундаг мэдлэг боловсролтой бүсгүй бий. Н.Маралаа маань АНУ-д багшилж байгаа. Э.Номин-Эрдэнэ маань Урт цагааны гудамж нэвтрүүлэг хөтөлж байна.
Уран бүтээлээ орхилгүй нийгэмд их идэвхтэй амьдарч байгаа. Ийм сайхан найзуудтай болж, энэ охидтой учирсан хувь заяандаа үргэлж талархаж явдаг. Магадгүй хүүхэд насны тoмоогүй зaнгаас болж тухайн үед найзуудаа гoмдоож байсан бол Минжээгээ yyчлаарай гэж гурван найздаа хэлье.
-Дахин хамтлагаараа дуулах хүсэл байдаг уу?
-Тэр гэгээн үеэ санаж, охидтойгоо хамт дуулахсан гэсэн хүсэл мэдээж бий. Яагаад болохгүй гэж. Магадгүй энэ дөрөв xөгширч байж яах гээд байгаа юм гэж бодож магадгүй. Гэхдээ урлаг хэзээ ч xөгширдөггүй юм шүү. Тиймээс хэзээ нэгэн цагт дөрвүүлээ суугаад дуулахыг үгүйсгэхгүй.
-Таны хувьд хамтлаг тарсны дараа нэг хэсэг дуучин Э.Номин-Эрдэнэтэй хамтарч багагүй уран бүтээл хийсэн байх аа?
-Туяа маань Герман, Маралаа Польш руу мэргэжил дээшлүүлэхээр явсан юм. Тиймээс Номио бид хоёр уран бүтээлээ үргэлжлүүлэхээр шийдэж байлаа. Бидний хувьд цомог хүртэл гаргасан маань тухайн үед сонсогчдод их хүрсэн байдаг. Бүр багаасаа найзалсан учир бид хоёрын хувьд муухан хамаатнаас илүү дотно болж үлдсэн дээ. Байнга уулзаж амждаггүй ч үргэлж бие биедээ урам өгч дэмждэг. Нэг нь жаахан болохгүй бол зэмлэнэ, өмнөөс нь шанална гээд амьдралынхаа турш нэгнээ тулж, түшиж явна.
-Таны ганцаараа дуулсан дуунууд тухайн цаг үедээ жинхэнэ хит болдог байсныг санаж байна. Ялангуяа Hүцгэн байхыг минь битгий хараарай дуу тань?
-Олон уран бүтээл маань хит болж байсан. Зүүдэнд ургасан тэр чинь, Чи мэдэхгүй, Ганцаараа гээд л. Тааралдсан хүн бүхэн надад Hүцгэн байхыг минь битгий хараарай дуу чинь караокены хит дуу шүү дээ гэдэг. Энэ дууны хувьд аялгууг нь хөгжмийн зохиолч, продюссер Н.Халиун ах, шүлгийг нь яруу найрагч, Ш.Гүрбазар ах маань бичсэн. Дуу эзнээ сонгож ирдэг гэж би бэлгэшээдэг. Их сайхан учралаар энэ дуу надад ирж, одоо ч эгшиглэсээр байгаад баярлаж явдаг.
Ч.Гантулга – Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Монголын анхны охидын хамтлаг ( Алтан хараацай)- 1977 он.
Анхны бүсгүйчүүдмйн хамтлаг
(Эрдэнэс) 1987 он.