энтертаймент

Монгол улс фэйсбүүк хэрэглээний үзүүлэлтээр Азид 1-т, дэлхийд 10-т жагсчээ

Таны сэтгэгдэл

Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга С.Адьяасүрэнгийн урилгаар манай улсад ирээд байгаа Фэйсбүүк компанийн Ази, Номхон далайн бүсийн төлөөлөгчид өнөөдөр тус хороонд ажиллав.

Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Жеорж Чен  Монгол, ХонгКонг, Тайванын болон Олон нийтийн бодлого хариуцсан захирал, Жефф Ву Ази Номхон далайн бүсийн Аюулгүй байдлын бодлого хариуцсан нэгжийн захирал, Майкл Ай Юүн  Ази Номхон далайн бүсийн Аюулгүй байдлын бодлого хариуцсан менежер, Рой Тан Улс төр, Засгийн газрын олон нийттэй харилцах менежер багтжээ. Монгол улс нь Фэйсбүүк компаниас гаргасан “Хамрагдах интернетийн индекс-2018” судалгааны /affordability/ (хэрэглээ) үзүүлэлтээр Ази тивд нэгд, дэлхийд 10-т ороод байгаа юм.

Хоёр талын уулзалтын үеэр  фэйсбүүк компанийн олон нийтийн стандартын танилцуулгыг хийж, хувь хүний эрх, эрх чөлөөг хангах, хувийн нууцлалыг хамгаалах, хууль бус аливаа үйл ажиллагаатай хамтран тэмцэх талаар санал солилцсноос гадна “Бүс нутгийн аюулгүй байдал, хувийн нууцлал”, Монгол дахь бизнесийн орчныг дэмжих болон бусад асуудлаар харилцан ярилцаж зөвшилцөв. Дээрх асуудлуудын хүрээнд Монгол улс болон Фэйсбүүк компани цаашид хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав.

791
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6598 нийтлэл