нийгэм

Өдөртөө 21-23 градус дулаан /08*30/

Таны сэтгэгдэл

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо орно, өдөртөө бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 4-9 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим болон Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 17-22 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө Хэнтийн уулсаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд   6-11 метр. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 6-11 градус, өмнөд хэсгээр 9-14 градус, өдөртөө бүх нутгаар 21-26 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:  Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 11-16 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

615
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл