энтертаймент

Турк улсын ардын хөгжмийн мастерууд Монголд ирлээ

Таны сэтгэгдэл

Турк Улсын Анкарагийн Хөгжим, дүрслэх урлагийн их сургуулийн уран бүтээлчдийн Турк ардын хөгжмийн мастерууд Монголд тоглолтонд Анатолийн бүс нутгийн Турк маягийн Морин хуур гэж нэрлэж болохоор Саз хөгжмийн зэмсгээр төрөл бүрийн ардын хөгжмийг өвөрмөц арга барил, техникээр тоглож, Монголын ард түмэн, ахан дүүстээ толилуулахаар Монгол оронд ирээд байна.

Тус уран бүтээлчид нь Турк ардын хөгжмийг монголын ард түмэнд таниулах зорилгоор Турк Улсын бүс нутгуудад түгээмэл хэрэглэгддэг төрөл бүрийн аялгуу гаргадаг уламжлалт хөгжмийн зэмсгээр гайхалтай аялгуунуудыг тоглох юм.

Тоглолт 2022 оны 04 дүгээр сарын 8,9-ний өдрүүдэд 19.00 цагаас Улаанбаатар театрын тайзнаа болох бөгөөд Улаанбаатар театрын үндэсний хөгжмийн Хангарди найралтай хамтран тоглоно.

Уран бүтээлчид:                                                               

  • Турк ардын саз хөгжимчин, дуучин, хөгжмийн зохиолч, академич- Салих Гүндогду
  • Турк ардын саз хөгжимчин, академич – Эрэн Жан Йылдыз
  • Турк ардын саз хөгжимчин – Мүжахит Кол
  • Турк ардын үлээвэр хөгжимчин – Бура Кутбай
585
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл