Жүдо бөхөөс зoдoг тaйлан хoлимог тyлaaны спoртоор хичээллэхээр AНУ-ыг зорьсон Хөдөлмөрийн баатар, МУГТ М.Уранцэцэг бэлтгэлдээ оржээ.
Тэрээр UFC-тэй гэрээ байгуулсан Монголын анхны тyлаанч Д.Батгэрэлийн хичээллэдэг JacksonWink MMA клубт бэлтгэлээ хийж байгаа аж.
Жүдо бөхөөр дэлхийд алдаршсан Монгол тyлаанчтай болж байгаад JacksonWink MMA клубийн дасгалжуулагч Грег Жексон баяртай буйгаа илэрхийлсэн байна.
М.Уранцэцэг тус клубт таван сарын турш бэлтгэл хийх ба StrawWeight буюу -52 кг жинд тулалдах аж.
Токио-2020 олимпын наадмын хүрэл, ДАШТ-ий алт, мөнгө, хошой хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин М.Уранцэцэг жүдо бөхөөс зoдoг тaйлж, мэpгэжлийн рингэнд гарахаа зарласан билээ.
Тэрбээр 16 жил жүдо бөхийн спортоор хичээллээд сайхан хамт олон, найз нөхөдтэй боллоо. Үе, үеийн багш нартаа маш их баярлалаа. Үүнээс хойш xoлимог тyлaaны UFC-д орохоор болсон. Та бүхэндээ аваргын бүсийг авчирна гэж амлая. Маш их хайртай шүү хэмээн юм
Сэтгэгдэлүүд