улс төр

Д.Гантулгатай холбоотой шүүх хурал ирэх сарын 12 хүртэл хойшлов

Таны сэтгэгдэл

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэргийн шүүх хурал Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр болсон ч шүүгдэгчийн өмгөөлөгч байхгүй шалтгаанаар дахин хойшилжээ.

Өмнөх товлогдсон шүүх хурлыг хохирогч Ч.Наранзаяа эрүүл мэндийн шалтгаанаар хурлыг хойшлуулах хүсэлт гаргаж, шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээн авсанаар хурлыг өнөөдөр болтол хойшлуулаад байсан юм.

Өнөөдрийн хуралд шүүгчээр Б.Ариунхишиг, улсын яллагчаар Н.Амарсанаа, шүүгдэгч, хохирогчдын өмгөөлөгчөөр Г.Батбаяр, Н.Отгонбаяр, Б.Бат-Ерөөлт, Э.Хишигчулуун нар оролцох ёстой байсан ч шүүгдэгч Д.Гантулгын өмгөөлөгч Н.Отгонбаяр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй аж. Тиймээс шүүгдэгч Гантулгыг өмгөөлүүлэх эрхээр хангаж, мөн өмгөөлөгч Н.Отгонбаярын гаргасан хүсэлтийг шүүх хүлээн авсан шүүх хурлыг есдүгээр сарын 12-ний өдрийн 13,30 цаг хүртэл хойшлуулсан байна.

739
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл