Энэ сарын 19-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн “Ширээ нурууны нутаг” гэх газраас 5 настай охин гэрээсээ гараад сураггүй алга болсон байсныг цагдаагийн байгууллагын албан хаагч нар эрэн хайх ажиллагааг яаралтай зохион байгуулж охиныг Улаанбаатар хотоос олсон юм.
Тэгвэл дөнгөж сая Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газраас охиныг ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн тухай мэдээлжээ. Охин эсэн мэнд олдсон бөгөөд түүнийг эрхэлсэн тодорхой ажилгүй 37 настай эмэгтэй “Б” хулгайлан авч явсан нь тогтоогдсон юм.
Сэжигтэн Б мэдүүлэгтээ “Охин гэрийнхээ гадаа тоглож байсан. Бид хоёр юм ярьж нэлээд суусны дараа охин зайрмаг идмээр байна гэхэд нь би дагуулж яваад зайрмаг, чихэр авч өгсөн. Тэгээд хэд хоног хамт баймаар санагдаад Улаанбаатар луу автобусанд суугаад авч ирсэн. Охин хэлэхдээ “Аав гэртээ унтаж байгаа. Ээж байхгүй “ гэж хэлсэн. Охинтой зүгээр л хамт баймаар санагдаад дагуулж ирсэн” хэмээн мэдүүлжээ.
www.Seen.mn
Сэтгэгдэлүүд