энтертаймент

Дуучин Н.Ундрал 1000 ээжид YНЭ TӨЛБӨРГҮЙ тоглолт хийнэ

Таны сэтгэгдэл

Залуу дуучин Н.Ундрал ирэх гуравдугаар сарын 8-ны өдөр буюу МАРТ-8 баярыг тохиолдуулан 1000 ээжийг баярлуулж, үнэ төлбөpгүй тоглолтоо хийхээр болжээ.

Хэзээнээс ээж нарыг магтан дуулдаг тэрээр нийслэлийн зургаан дүүрэг, эмэгтэйчүүдийн хорих, эмнэлэг гээд нийт 8 газар очиж ийнхүү үнэ төлбөргүй тоглолт хийн 1000 ээжид сэтгэлийн бэлгээ барих юм байна.

Уг тоглолтынхоо хүрээнд дуучин Н.Ундрал Ээжийнхээ ачийг яалаа даа нэртэй нэвтрүүлэг хийж, Март-8-ний баяраар үзэгчдийн хүртээл болгохоор цаг наргүй ажиллаж байгаа аж. Дуучин залуугийн хувьд багаасаа урлагт зам мөрөө үлдээсэн нэгэн.

Тэрбээр Хөгжим бүжгийн коллеж буюу одоогийн Хөгжмийн консерваторийг Дуурийн гоцлол дуучин мэргэжлээр бакалаврын зэргээр хамгаалсан мэргэжлийн уран бүтээлч юм.

Түүний дуулсан Сайхан монгол бүсгүй, Ээжийнхээ ачийг яалаа даа, Харц зэрэг дуунууд нь хэдийнээ сонсогчдын хүрээлж болж, багагүй магтаал сонссон билээ.

Ямартаа ч, дүүрэг бүрд очин олон сайхан ээжүүдэд сэтгэлийн цэнгэл эдлүүлэх гэж буй дуучин Н.Ундралдаа уран бүтээлийн их амжилтыг ерөөе.

664
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл