энтертаймент

MISS WHEELCHAIR WORLD ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНД МОНГОЛ БҮСГҮЙ ОРОЛЦОНО

Таны сэтгэгдэл

Эмэгтэйчүүдийн Бриллиант клуб ТББ-аас санаачлан зохион байгуулдаг Tэргэнцэртэй сайхан бүсгүй үндэсний хоёрдугаар уралдаан 2019 оны 11 дүгээр сард зохион байгуулагдаж Үндэсний ялагч, тэргүүн титмийн эзнээр  Б.Лхамсүрэн шалгарсан юм.

Тэгвэл тус тэмцээний ялагч Б.Лхамсүрэн 2022 оны 10 дугаар сард Мексикийн Нэгдсэн Улсын Мехико хотноо зохион байгуулагдах Miss Wheelchair World олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцохоор дэлхийн улс орнуудаас шилдэгийн шилдэг 25 бүсгүйд шалгараад байна.

Түүнийг дэмжин ажиллаж буй Бриллиант клуб ТББ болон Үндэсний ялагч, сайхан бүсгүй Б.Лахмсүрэнд цаашдын олон улсын тэмцээн уралдаанд нь амжилт хүсье.

624
Ц. Ганзориг

Амар мэнд үү? Би бол Ц. Ганзориг. Хэтэрхий их мэдээллийн шуурган дунд 'яг юу болоод байгааг' ойлгоход хэцүү болсон энэ цаг үед би таны логик хөтөч байхыг хүсдэг. Би тоо баримт, бодлогын шийдвэр болон улс төрийн нүүдлүүдийг задлан шинжилж, тэдгээр нь таны амьдралд, манай улсын ирээдүйд ямар нөлөө үзүүлэхийг энгийнээр тайлбарлаж өгдөг. Миний зарчим бол сэтгэл хөдлөлөөр биш, судалгаа, туршлага дээр үндэслэж дуугарах. Бодит мэдээлэл бол зөв шийдвэр гаргах хамгийн хүчтэй зэвсэг юм

6597 нийтлэл