Монголын сэтгүүлзүйн энэ цагийн түүхийн хуудаснаа нэр нь яалт ч үгүй бичигдэн үлдэх сэтгүүлч бол Н.Өнөрцэцэг. Түүнийг хүмүүс “Зариг”-ийн Өнөрөө гэдэг нэрээр нь илүү сайн танина.Хэвлэлийн салбартаа ч, олон нийтийн дунд ч сайнтай, муутай хэлэгддэг. Дүрэмгүй, стандартгүй гэж олонтаа шүүмжлүүлдэг ч халуун цэг бүрт тэр зогсож л байдаг. Гол нь хөдөлмөрлөдөг, мэдээлдэг.
Хөгжлийн банкний хэргээр 2 сарын 12 нд сэтгүүлч Лодойсамбуутай хамтран хэлэлцүүлэг хийх бөгөөд энэ талаараа өөрийн нүүр хуудасандаа сэтгэгдэлээ хуваалцжээ.
Жаахан эмээж байна. Бас айдастай л түгшээд л. Анх удаа ийм галтай сэдвээр, хэлэлцүүлэг зохион байгуулж, модератор хийнэ.
Сурвалжилсан мэдээллүүд маан үр дүнд хүрч байгаа учраас гоё л юм. Мэдээж маш их мөнгө, бүлэглэл, сүлжээний асуудал хөндөгдөж буй учир хэл ам, хараал ерөөлтэй ширүүн ч байна.
Хэлэлцүүлгийг санаатайгаар бужигнуулах зорилго ч заримд нь бий, хэн юу ярихыг ч хэлж мэдэхгүй.
Дэгтэй, ёсзүйтэй, мэргэжлийн түвшинд явуулнаа.
Алдаа ч гарах байх, оноо ч үлдэх л байх. Ямартаа ч олон нийт юу болоод байгааг сайн мэдэг, цаашдаа шийдэл нь юу болохыг эрэлхийлж, зээл төлүүлэх алхам юу байх нь энэ хэлэлцүүлгээс тодорхой болно.
Хэн ч юу гэж ч харааж, зүхэж, дайрч, гуйж, гувшиж байсан бид энэ зээлийг төлүүлтэл сурвалжилнөө.
За ингээд сошиалаа болоод утсаа хаалаа, маргаашийн хэлэлцүүлэгтээ бэлдлээ.
Сайхан амраарай та бүхэн, бэлтгэл ажил гэж аюултай их юм байна.
Аан тийм. Үндэсний олон нийтийн тв, тв5, тв9, NTV, ЗАРИГ, UBS тв, tv6, tv7 гэх мэт хэвлэлүүд шууд дамжуулна, хэвлэлийнхэн оролцоно.
Санаа тавьж буй та бүхэндээ маш их баярлалаа, дэмжин хамтран ажиллаж буй хэвлэлийнхэндээ талархлааа
Сэтгэгдэлүүд